Wednesday, October 21, 2009

"ТОП"-ООР ЦОЛЛУУЛЖ АЛДРАА ДУУРСГАСАН 10 БҮСГҮЙ

Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн үе үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдөд "Топ модель" цолыг 2001 оноос олгох болсон. Хов, жив хэрүүл шуугианаас нэр нь салдаггүй "Топ"-уудын хэн нь жинхэнэ шилдэг байв аа. Үүнийг дүгнэх эрхийг танд үлдээе. Өдгөө хүртэл тодорсон 10 "Топ модель" бүсгүйг эргэн сануулъя. Зарим нэг нь 20 гаруй жил загварын тайзнаас буулгүй хүндтэй хэвээр байгаа бол нөгөө хэсэг нь цуутай бүсгүйн амьдарлаас татгалзан гэрийн эзэгтэй болоод амар тайван амьдарч буй.

1.Э.Одгэрэл
"Мөнхийн залуу" гэсэн тодотголтой энэ сайхан бүсгүй 1986 оноос загвар өмсөж эхэлжээ. 20 гаруй
жилийн туршлага, сайхан бие нь түүнийг өдгөө хүртэл тайзнаас буулгаагүй юм. 2001 онд анхны "топ модель" цолыг хүртсэн нэгэн. 1967 нэгдүгээр сарын 11-нд төрсөн. Сүүлийн гурван жил "Гоёо"ХХК-тай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн энэ оноос "Орифлейм" компанийн "Wellness" цувралыг төлөөлөх болсон. Загвар өмсөх гараагаа "Шилмэл загвар" компанийн загварын агентлагаас эхэлсэн тэрбээр өдгөө дизайнеруудын холбоонд ажиллаж буй.

No comments:

Post a Comment