Wednesday, October 21, 2009

Хятад төмс ходоодны шархлаа үүсгэдгийг тогтоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Нээлттэй нийгэм форум”, “Тэнгэрийн ивээл” сангаас манайд импортоор орж ирдэг төмс, хүнсний ногоонд судалгаа хийжээ. Бид хүнсний ногооны жилийн хэрэгцээнийхээ 23.8 хувийг гадны 40 гаруй орноос импортолдог. Үүний 99 хувийг нь өмнөд хөршөөс зөөдөг байна.
Олон улсын жишгээр тухайн улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 20-оос дээш хувийг нэг улсаас импортолдог бол тухай орны хараат болсон гэж үздэг аж.

Энэ үзүүлэлтээр Монгол улс хүнсний ногооныхоо хэрэгцээгээр Хятадын хараат болжээ. Судлаач, шинжээчид БНХАУ-ын Эрээн хотын тариаланчдын хүнсний ногоо тарьдаг хөрс, хэрэглэж буй бордоо, тээвэрлэлт, хадгалалтын горимыг танджээ. Тэд хүнсний ногоогоо богино хугацаанд ургуулах зорилгоор химийн өндөр исэл бүхий бодисыг их хэмжээгээр хэрэглэж байсныг тогтоосон байна. Мөн химийн нэмэлт бодис болох нитрит, пестицид зэрэг нь стандарт хэмжээнээс 23 дахин их байжээ. Ийм төмс ходоодны үрэвсэл, шархлааг 95 дахин нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байна.

No comments:

Post a Comment