Wednesday, October 21, 2009

Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү?

Стиль нь нийгмийн,эдийн засаг, улс төр хүн тус бүрийн сэтгэл зүйн нөлөөллөөс урган гардаг дүрслэх урлагийн бүх төрөлд орших ба стиль бүхэнд өөрийн гэсэн утга санаа дүр төрх сэдэв зохиомжийн аргууд байдаг. Хүний соёлын түвшин өндөр байх тусам моодны золиос болох нь төдий чинээ бага байх ба энэ нь тухайн хүний үзэл бодол, гоо зүйн таашаалын тогтворжилтой холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн онцлогтой байж моодыг сохроор дагаж хэт автагддаггүй бөгөөд энэ хүн стилийг илүүд авч үзнэ. Стиль гэдэг нь ямар ч дүрийг тодорхойлж болох дүр төрх, шинж чанар онцлогуудыг хэлнэ.


Хүн заавал шкаф дүүрэн хувцастай байх албагүй, өөрт тохирсон таарсан хэдхээн хувцсыг хооронд нь зөв зохистой таруулж өмсөн олон хувцастай мэт харагдаж ч болно. Хүн бүрийн боломж бололцоо өөр шүү дээ, иймээс чанартай хэдхээн хувцсыг олон болж харагдуулахад таньд өөрийн стильээ олох хэрэгтэй.
Хичээл эхлэхэд ч юм уу, ажилдаа явахдаа, хавар намар болох гэж байна ямар хувцас худалдан авах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй болно. Зарим үед гэнэт танигдахгуй өөрчлөгдөж эргэн тойрныхноо гайхшруулж ч болно. Сонгодог, романтик, спорт стильээс гадна шинэ стильүүд ч гарч ирж байна.
Та энэхүү тестэнд хариулснаар өөрийгөө ямар стильд ойрхон гэдгээ тодорхойлж чадна.
1. Хэрвээ та ажлынхаа дараа оройн ёслолын зоогт уригдвал Та юу өмсөх вэ?
А. Үдшийн даашинз
К. Албаны уулзалтанд ч еслолын зоогт ч тохирох хослол
С. Албаны хослол
О. Өдөр тутмын гоелоо өмсөөд дээр нт зүүлтээр гоено
Р. Хослолоо гоел чимэглэлээр чимээд, үсээ янзлана
2. Таны найз бүсгүйчүүд моодны тухай ярилцаж байлаа. Таны бодлоор таны гаднах төрхийн тухай тэд юү гэж боддог бол?
О. Өмсөж болох бүгдийг өмсдөг
К. Нэг их орчин үеийн биш ч дандаа сайхан хувцасласан байдаг.
С. Спорт стилийг илүүд үздэг.
А. Сүүлийн үеийн моодоор хувцасладаг.
Р. Зөвхөн хувцсандаа ч биш мөн гоел чимэглэл, зүүлтэндээ их анхаардаг
3. Таны бодлоор эмэгтэй хүн хувцсанд яаж хандах ёстой вэ?
С. Моод- бол гол биш
Р. Хувцасны цуглуулга нь эмэгтэй хүний дотоод ертөнцийн тусгал нь байх ёстой
А. Зоригтойгоор хамгийн моодны хувцсыг өмсөх
К. Сонгосон стильээ баримтлах
О. Ямар үед ч биед эвтэйхэн хувцасладаг
4. Нэг их мөнгөгүй найз тань дэгжин хувцаслахыг хүсчээ. Та түүнд ямар хувцас худалдан авахыг зөвлөх вэ?
А. Нэг их үнэтэй биш гэхдээ орчин үеийн моодны хувцас
К. Зөвхөн нэг л улирал биш олон улиралд өмсөх хувцас сонгоно
Р. Ганцхан хээнцэр хувцас сонгохын оронд олон гоелын чимэглэл зүүлт авахыг
О. Ажилд ч үдэшлэгт ч өмсөж болох хослол
С. Спорт стилийн хувцас
5. Моодны тухай та юү гэж боддог вэ?
Р. Татгалзаж боломгүй зүйл
С. Залуучуудад л хэрэгтэй
О. Моод хэтэрхий их өөрчлөгддөг
К. Эхний ээлжинд дэгжин хувцсанд анхаарал тавьдаг
А. Моод хөөх нь зугаатай
6. Хэт моодны хувцасладаг эмэтгэйчүүдийн талаар юү гэж боддог вэ?
О. Тэднийг харж бол болно, гэхдээ заавал дагах хэрэггүй
К. Дэгжин харагдахын тулд заавал хэт моодны хувцаслах хэрэггүй
Р. Ийм эмэгтэйчүүд харагдах бүрдээ шинэлэг харагддаг
А. Тэдний хувцаслах хэв маяг их таалагддаг
С. Тэднийг эсэргүүцдэггүй гэхдээ моод нь орчин үеийн эмэгтэй хүний хэрэгцээг
Харгалзахгуй
7. Таны хувцасны шүүгээнд ямар хувцаснууд байгааг таныг хэлэхийн санал болговол хамгийн түрүүнд та юуг санах вэ?
С. Өмд, свитер
Р. Олон төрлийн янз бүрийн л хувцас байна, тэднийгээ сэтгэл хангалуунаар өмсдөг
А. Моод нь хуучирсан хувцаснууда шинэчлэх цаг болсон
О. Юбка, цамц, хослол
К. Шүүгээ маань дүүрчихсэн, гэхдээ дуртай хувцаснуудаасаа хагацхад хэцүү байдаг
8. Амралтаараа та найзындаа зочлохоор явжээ, танд яаралтай авж явах тээшээ бэлдэх шаадлагатай боллоо. Та юу авж явах вэ?
К. Дэгжин мөртлөө энгийн
А. Найз нараа гайхшруулахуйц гоел сонгоно
О. Цаг агаарас шалтгаалж сонгоно
С. Мэдээж жинс
Р. Ямар нэгэн гое даашинз
Одоо та танд таалагдсан хариултуудыг хүснэгтэнд бичээд тоолоорой. Хэдэн удаа стиль тодорхойлсон нэг үсгийг та сонгосон байна. Үсэг бүр нэг стилийг тодорхойлсон байгаа.
1
2
3
4
5
6
7
8
9
А-Авангард
Р-Романтик
С-Спорт
К-Сонгодог
О-Ямар нэг стильд хамаарагдахгуй
6 болон түүнээс их нэг баганад байвал
Танд байр хүргэе! Та өөрийнхөө стилийг зөв сонгосон байна. Өөрийнхөө хувцсанд сэтгэл хангалуун байдаг, юу өмсөх вэ гэдэг дээр нэг их зовдоггүй. Та моодны болон дэгжин харагдаж чаддаг. Энэ нь таныг өөртөө итгэлтэй дур булаам харагдуулдаг.

4-5 нэг баганад багтаж байвал эсвэл өөр 3 баганад багтаж байвал
Та нэг стильээр хувцасладаггүй. Тэр нь танд хүндрэл учруулдаг юм байна. Аль үсгийг илүү их цуглуулсан нь танд ойрхон стиль юм. 2 дахь стиль нь эхнийх дээрээ нэмэлт болж өгөх ёстой. Жишээ нь: Хэрвээ та авангард болон спорт стильээр хувцасладаг бол (эсвэл сонгодог болон романтик бол) бүх юм хэвийн. Энэ 2 стиль 2-ла бие биенээ нөхдөг.
Хэрвээ аль ч баганад та 3 оноо цуглуулаагүй бол
Энэ нь та ямарваа нэг стильд хамрагдаггүй гэдгийг нотолж байна. Та өөртэйгээ бага зэрэг ажиллах хэрэгтэй юм байна.

No comments:

Post a Comment