Wednesday, October 21, 2009

Сонжоо

Үсээр нь шинжихүй

Бүсгүй хүний үс танд түүний тухай маш их зүйлийг хэлж өгдөг гэдгийг та мэдэх үү. Хэрвээ мэдэхгүй бол бид танд бүсгүй хүнийг үсээр нь хэрхэн шинжиж болохыг хэлж өгье.


  • Соргог, хатуу ааш авиртай, этгээд маягийн бүсгүйчүүд урт, тас хар юм уу хүрэн хар, шулуун үстэй байдаг. Тэд ямагт үнэн сэтгэл, сайхан дуу хоолойг ч эзэмддэг. Иймдээ ч тэд өөрийн ер бусын гадаад төрхөнд тохирсон ажил мэргэжлийг сонгодог байна.
  • Урт атлаа узбек маягийн олон сүлжээтэй үсэнд хөнгөн ааш авиртай хүүхнүүд дурладаг аж. Ийм хатагтай нар хэрүүл маргааныг амархан мартдаг. Язгууртан маягийн амьдралд дуртай. Yүнээс гадна тэд өөрсдийн хүсэл таашаалыг чөлөөтэй сонгодог тул эрэгтэйчүүд минь түүнтэй танилцахыг хүсвэл зоригтой байх хэрэгтэй.
  • Хөвгүүдийн богино засалтыг спортоор хичээллэдэг эмэгтэйчүүд сонгодог. Хувцаслалтын хувьд тэд өмд, өсгийгүй гутлыг илүүд үздэг. Ийм бүсгүйчүүд найз нөхдөө толгойлж хэвшсэн байдгаас гадна ямар нэг хариуцлага үүрэхээс огт айдаггүй гэнэ.
  • Шилэн хүзүүн дээрээ хавчаараар хумьсан урт үс бол ажил хэрэгч маягийн эмэгтэйчүүдийнх. Тэд захирал юм уу менежерээр ажилладаг байж болно. Мөн гадаад элэгсэг байдлаа үл харгалзан юу хүсч буйгаа сайн мэддэг. Гэвч тэд бас муу санаж ч чаддаг гэдгийг бодолцох хэрэгтэй шүү.
  • Хагас урт юм уу урт буржгар үс өөдрөг романтик эмэгтэйчүүдэд таалагддаг. Тэд таалагдсан хүнтэйгээ харилцахдаа үйлийн үргүй сайхан бүсгүйн дүрд тоглож, зүрхийг нь эзэмдэж чаддаг байна. Өөрсдийг нь ч эзэмдээсэй гэж хүсэмжилдэг. Мэргэжлийн хувьд өөрийн хүсэл, авьяас татагдсаныг л сонгодог аж.
  • Өөрийн өнгө үзэмжид анхааралтай ханддаг хатагтай буржгар юм уу будсан эмх цэгцтэй үсийг илүү таашаадаг. Ийм хүүхнүүд өөрийгөө өндөр үнэлдэг бөгөөд дээрэнгүй шазруун зантай. Тэд амьдралд хуульч, эдийн засагч зэрэг мэргэжлийг сонгохыг чухалчилдаг байна.

No comments:

Post a Comment