Wednesday, October 21, 2009

Гадил хоол боловсруулах эрхтэнд сайн нөлөө үзүүлдэг

Banana-Musa sapienta
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан хүнсний тухай санал асуулгад банан буюу гадил нь хүн төрөлхтөний хэрэглэдэг гол нэрийн жимсний жагсаалтын хоёрт алимны дараа бичигджээ. Гадилын олон арван сортыг хүнсэнд хэрэглэж болох авч өнөөдөр дэлхий дахинаа musa sapienta, musa paradisiacal plantain гэсэн хоёр төрлийг хүнсэндээ голчлон хэрэглэж байна. Гадил манайд ургадаггүй. Голдуу урд хөршөөс импортоор амтат гадил /musa sapienta/ орж ирдэг. Хүмүүсийн өргөн хэрэглэдэг жимсний төрөлд ордог нэг ширхэг гадил нь хальстайгаа 200-300 гр орчим жинтэй, 1,5-2,5 голчтой, урт зуйван гонзгой хэлбэртэй, хальс нь цайвар шаргал, гүйцэд болоогүй үедээ ногоон өнгөтэй байдаг. Цайвар шаргал хальсан дээр жижиг бор цэгэн тууралт үүссэн нь жимс бүрэн боловсорсны шинж юм. Хүмүүс гадилыг зөвхөн шаргал өнгөтэй хэмээн боддог. Гэтэл шараас гадна улаан, яргуйн цэнхэр өнгөтэй, хар судалтай ногоон зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг. Гадилын мод 10-26 фут өндөр ургадаг бөгөөд жимс боловсрох 50-150 ширхэг багц салаа хонгорцогтой, нэг салаанд 10-25 ширхэг гадил ургадаг. Амтат гадилыг ямар нэг боловсруулалтгүйгээр идэж болно. Харин хар ногоон өнгөтэй хатуу хальстай Plantain гадил жимсийг шарах буюу боловсруулж хэрэглэдэг.

Түүх:
Гадил жимсний уугуул нутаг нь Малайз юм. Уг жимсийг 4000 гаруй жилийн тэртэйгээс хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болжээ. Анх Малайчуудын амталсан энэ жимсийг Дундад зууны үед Португалчууд хүнсэндээ хэрэглэдэг болж улмаар тэд XV зууны сүүлчээр Америк тивд зөөвөрлөн тарималжуулжээ. Гадил нь халуун орны трофик болон субтрофикийн бүст голчлон ургадаг. Хамгийн ихээр тариалагч нь Коста-Рика улс бөгөөд удаахь байрт Мексик, Эквадор, Бразил ордог.

Тэжээллэг чанар:
Гадил нь potassium буюу витамин К-гаар хамгийн баялаг жимс. Үүнээс гадна витамин В6, С, эслэг рибофлавин, магнезим, биотен зэргийг бас найрлагандаа агуулдаг. Бусад жимсийг бодвол тийм ч шүүслэг биш боловч чихрийн нэлээд өндөр агууламжтай, илчлэгээрээ ч дээгүүрт ордог.

100 гр гадил жимсэнд:
Илчлэг-89 Ккал
Протейн-1.1 гр
Өөх тос -0.3 гр
Нүүрс-ус-22.8 гр
Эслэг -2.6 гр
Чихэр 12.2
Patassium -358 мг
Магнезим -27 мг
Кальци -5мг
Chitinase-фермент бага хэмжээтэй агууллагддаг.

Анагаах чанар:
Эрүүл мэндийн ач тусаараа гадил нь хүний биеийн дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагаанд чухал хэрэгцээтэй жимс юм. Нэг ширхэг гадил жимсэнд дунджаар 440 орчим мл potassium буюу кали агуулагддаг. Энэ нь хүний биед хамгийн чухал электролит бөгөөд зүрхний үйл ажиллагаанд бие махбодийн усны зохицуулалтыг хийж, цусны даралтыг хэвийн байлгах гол түлхүүр хүчин зүйл гэж хэлж болно. Зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихдэх, цус харвалт зэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухааны судалгаагаар баталсан. АНУ-ын Зүрхний өвчин судлалын холбооноос дөрвөн жилийн туршид эмнэлгийн ажилтан 40 мянган эрэгтэй хүнд судалгаа хийхэд зүрх судасны өвчнүүд, тухайлбал, цус харвалтад өртөх нөхцөл нь гадил жимсийг өдөр бүр хэрэглэсний үр дүнд багассан. Мөн хүнсэндээ гадил бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчлөл, зовиур харьцангуй цөөн илэрсэн нь батлагджээ. Гадил ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Түүний найрлагад маш бага хэмжээтэй агуулагдах пектин нь хоол боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн эслэг нь цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлдэлтэй төдийгүй өтгөн хатах зовиурыг багасгах чадвартай. Plantain сортын гадил нь ходоодны шархлаанд эмчилгээний ач холбогдолтойг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.

Хадгалах:
Гадилыг тасалгааны хэмд зөвхөн 3-5 өдөр, хөлдөөгчинд хоёр cap хүртэл, хөргөгчинд 10 долоо хоног хадгалах боломжтой. Хальс нь борлосон гадил жимсийг хэрэглэж болохгүй. Гадил жимсийг хатаасан хугацаанаас нь хойш гурван cap хүртэлх хугацаанд л хэрэглэж ёстойг анхаараарай.

No comments:

Post a Comment