Wednesday, October 21, 2009

Өмнөговьд гажигтай хүүхэд мэндлэх боллоо

Сүүлийн жилүүдэд Монголын ард түмэн алт угаагч хятадуудын балгаар хэцүүхэн байдалд орсон ч төр засаг нь тэднийг үл тоомсорлосоор, он жилүүд урсан одсоор тав гаруй жилийн нүүр үзлээ.
Мөнгөн ус, цианитын хор хүний биед 90 хоног идэвхтэй байж, дотор эрхтэнд сөргөөр нөлөөлөн харшил хэлбэрээр илэрч хөгшдийн хууч өвчнийг сэдрээдэг гэх.

Яг л энэ балмад явдлаас болж Өмнөговьд амьгүй хүүхэд төрөх явдал эрс нэмэгдсэн аж. Харин он гараад найман тохиолдол тус тус гарсан байгаагаас үзэхэд сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, Цогт-Овоо сумын иргэн Н.С-ийн нярай эхээс төрөхдөө тархи нь усжсан. Хөл, гарын хуруу богино, хөлийн хуруу мурийсан. Зүрх хоорондын таславчгүй. Чих нь доор байрлалтай гарсан бөгөөд 16 хоног л амьд байсан аж.

Ер нь иймэрхүү гажиг хөгжилтэй хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа дуулдана. Харин эдгээр хүүхдийн аав, ээжийн ихэнх нь гар аргаар алт олборлодог байжээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн 75-80 хувь нь ажил эрхэлдэггүй, 30 хувь нь малчин, гажиг хөгжилтэй төрсөн нярайн 66.7 хувь нь орон нутгийн харьяат бөгөөд энэ нь онцгой хортой химийн бодис болох мөнгөн ус, цианит натрийг хууль бусаар ашиглан алт олборлож байсантай холбоотой байх магадлалыг үгүйсгэх аргагүйг мэргэжилтнүүд хэлж байна.

No comments:

Post a Comment