Wednesday, October 21, 2009

Халдварт өвчний талаарх мэдээ

2009 оны 9 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 12 төрлийн халдварт өвчний 202 тохиолдол бүртгэгдсэнээс 51.9 хувь нь цусан суулга, 31.6 хувийг вируст гепатит эзлэж байна.


УБТЗ-ын 4,5,СБД-ийн 2, 16, 143, 68-р цэцэрлэгт 256 хүүхдийг хамарч бүртгэгдсэн халууралт, бөөлжилт, суулгалтын хам шинж бүхий өвчлөлийн, өвчний эмнэл зүйн явц, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээ, тархвар судлалын холбогдлыг үндэслэн хоол хүнсээр дамжих халдварт өвчний дэгдэлт гарсан байна гэж дүгнэсэн. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн болон хяналтын байгууллага дүгнэлт зөвлөмж гаргаж, түүний мөрөөр цэцэрлэгүүд болон хүнс нийлүүлэгчид холбогдох арга хэмжээ авч байгаа ажээ.

ДЭМБ-ын мэдээгээр томуугийн А(H1N1) вирүсийн халдвар, дэлхийн 191 улсад 296,471 тохиолдол лабораториор батлагдаж, 3486 хүн нас барсан байна.

Манай улсын хамрагдаж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн улс орнуудад нийт өвчлөлийн 25,7 хувь нь бүртгэгджээ.

Манай улстай хил залгаа оршдог орон буюу Хятадын хувьд 5282, ОХУ-д 28 тохиолдол бүртгэгдээд байна. Харин манай улсаас хамгийн их зорчдог Японд 4986, Өмнөд Солонгост 446 тохиолдол бүртгэгджээ.

No comments:

Post a Comment