Wednesday, October 21, 2009

Хүн төрөлхтөн сонсголын бэрхшээлгүй болох боломжтой

Чих нь гэмтэж, сонсгол нь муудсан бол дахин Сэргээн хуучин хэвэнд нь оруулах боломжгүй гэж анагаах ухаанд үздэг. Тэгвэл Швейцарийн нэгэн эмч сонсголын бэрхшээлтэй хүнийг эрүүл саруул болгохоор ажиллаж байгаа гэнэ. Чих хамар хоолойн мэргэжилтэн Поскал Зен өдөр бүр сонсголын бэрхшээлтэй болон чихний ямар нэг өвчтэй хүмүүст тусламж үзүүлдэг байна.

Гэхдээ түүний гол зорилго нь өвчнийг нь намдааж сонсголыг нь сайжруулах. Ийнхүү олон жилийн уйгагүй оролдлогын үр дүнд хүнд байгалиас заяасан сонсголын аппарат байдаг бөгөөд тэр нь гавлын ясанд нь гүн нуугдсаныг олж мэджээ. Харин тэдний сонсож чадах эсэх нь эрүүл байгаа эсэхээс нь шалтгаалах бололтой. Чихний дотор хэсэгт авианы долгион орж шингэн хэлбэрт шилждэг. Тэрхүү шингэнийг латинаар кохлер гэх аж. Мөн тэрхүү шингэн дотор давирхаа мэт жижиг хэсгүүд хөвж явах бөгөөд авианы долгион чихний дотоод хэсэгт орж ирэхэд эдгээр жижиг хэсгүүдийг шингэн уусган авдаг.

Энэ процесс явагдахгүй болсон үед хүний сонсгол мууддаг байна. Эрдэмтэн Зен жижигхэн биетэй сээр нуруутан амьтад болох шувуу загас, хоёр нутагтан зэргийг 20 жилийн турш судалсны эцэст нэгэн гайхалтай зүйлийг олж мэджээ. Тэдний чих бэртэж гэмтсэн ч гэсэн хоёр долоо хоногийн дотор эдгэдэг байна. Учир нь тэдний чихэн дэх жижиг давирхаа хэсгүүд хуваагдан хэрхэн үржиж байгаагаар сонсгол нь эргээд хэвийн байдалдаа орж байжээ. Энэ зүйл эрдэмтэн Поскал Зенд ихийг бодогдуулсан гэнэ.

Тэрбээр зав чөлөө гарангуут лабораторидоо ирж судалгаагаа үргэлжлүүлсээр байж. Түүний гол зорилго нь хүмүүсийн сонсголын согогийг эмчилж чадахүйц эсүүдийг гаргаж авахаар ажиллах болжээ. Энэ эр нь чихний хамгийн гүн хэсэгт орших хэнгэргийн хальсны цаад талд оршдог байна. Түүнээс гадна нөгөө давирхаа мэт хэсгүүд ч бас байх бөгөөд эмч маань тэндээс шаардлагатай эсээ авч байгаа аж. Зен хэлэхдээ, судлах эсүүдээ чихний гүн дэх гурван өөр эсээс авч байгаа.

Тухайлбал, тэнцвэрийг хадгалдаг хэсэг нь хүрэхэд хамгийн хялбар. Мөн сонсголын эсээс авч байна. Ер нь сонсголын дун хэлбэрт хэсэгт нь үсний эсүүд байрладаг. Түүнээс гадна мэдрэлийн эсүүд байрладаг хэсэг байна. Эндээс авсан эсүүдийг хуваагдлын аргаар үржүүлэх аж. Зений таамгаар амьтдын эсүүдийн үржилээр сонсголын чадвар нь дахин бий болдог бол хүний сонсгол ч мөн адил эмчлэгдэх ёстой гэнэ.

Хамгийн гол нь хүний биеэс авсан эсүүдээ хангалттай өсгөх чадвал судалгааныхаа дараагийн шатанд шилжих боломжтой болох юм. Түүний олон удаагийн оролдлого амжилтад хүрэхэд ойрхон иржээ. Учир нь анхны туршилтаар эсүүд сайн хуваагдаж өссөн байна. Хамгийн гайхалтай нь эдгээр эсүүд нь нэг хүний чихнээс авсан эс биш гэнэ.

Зен сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг сонсголтой болгохын тулд сүүлийн хоёр жил ажиллаж байна. Ямартаа ч эхнийхээ амжилтад хүрсэн. Гэсэн ч анагаах ухааны үүднээс дахин судалгаа хийх шаардлагатай байгаа аж. Түүний ачаар сонсголын бэрхшээлтэй хүмүүс сонсголтой болох өдөр ойртсоор байна. Энэ ташрамд сонирхуулахад, Зен судалгааныхаа явцад хүний чихний эс нас барсан хойно нь хэсэг хугацаанд амьдарсаар байдгийг олж мэджээ.

No comments:

Post a Comment