Wednesday, October 21, 2009

ШУТИС-ийн 5О жилийн ойн нэрэмжит “Гадаад дахь Монголчууд – Монголчуудын миграцийн асуудал” сэдэвт олон улсын хурал

Судалгаа шинжилгээний ажлын үр дүн: Улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд хүн амын нүүдэл суудлын үйл явц, мөн чанарыг судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт семинар нь ШУТИС-ийн НТС-д сүүлийн 4 жил дараалан амжилттай зохион байгуулагдаад байна. Энэ семинарт ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож байжээ.

Зорилго: 1990-ээд оноос хойш Монгол улсын иргэд “хүний өөрийн амьдрах орчноо чөлөөтэй сонгож амьдрах” эрхийнхээ дагуу гадаадын олон улс оронд сурч, хөдөлмөрлөж амьдарч эхэлснээс хойш Монгол улсын улс төр – эдийн засаг, боловсрол, нийгмийн сэтгэл зүй, оюуны сэтгэлгээд маш их өөрчлөлтүүдийг оруулж байна.

Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчуудын тоо, нас хүйс, боловсролын түвшин, нийгэмшил, тулгамдсан асуудлын талаар дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд гадаад дахь Монголчууд нь өөрсдийн амьдран буй улс орон, бүс нутаг бүрт өвөрмөц онцлог бүхий нийгэмшлийг төлөвшүүлж иржээ. Гадаад дахь Монголчуудын талаар, тэдний өмнө ямар нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа талаар мэргэжлийн судлаачид болон тухайн бүс нутагт амьдардаг эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний илтгэлийг олон нийтэд хүргэх, мөн хилийн чанадад амьдардаг олон мянган Монголчуудын тухай судлаачид, эрдэмтэдийн санал, мэдээллийг төр, засгийн газарт хүргэж тэдний эрхийг хамгаалах, хилийн чанад дахь Монголчуудын талаар зөв бодлого явуулахад дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурал зохион байгуулах байгууллага, их сургууль:
- Монгол Улс, Засгийн Газар
- Монгол Улс, ШУТИС, Нийгмийн Технологийн Их Сургууль
- “Цахим Өртөө Холбоо” ТББ.

Хуралд оролцох их сургууль, байгууллага:
- Монгол Улс, Засгийн Газар, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад Амьдарч Буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл
- Монгол Улс, ШУТИС, Нийгмийн Технологийн Их Сургууль
- ОХУ, Эрхүүгийн Их Сургууль
- Улсын Багшийн Их Сургууль
- ОХУ, Дорнод Сибирийн Технологийн Их Сургууль
- БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургууль
- “Цахим Өртөө Холбоо” ТББ

Хурлын тов: ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд, 10 сарын 07-ны өдрийн 10.00-16.00 цагт

Эрдэм шинжилгээний өгүүлэл:
Хуралд хэлэлцүүлэх илтгэл нь эрдэм шинжилгээний өгүүлэл болон слайд хэлбэрээр бэлтгэж ирүүлнэ.

  • Өгүүлэл нь дэвшүүлж буй сэдвийн хүрээнд бичигдвэл зохино. Илтгэлийн сэдэв, илтгэгчийн танилцуулгыг 10-р сарын 1 хүртэл diq57@yahoo.com хаягаар авна.
  • Өгүүлэл нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварын шаардлагыг хангасан байна. /хавсаргав/
  • Өгүүллийн хуудасны тоо 6-9 хуудас
  • Өгүүллийг 09 сарын 30-ны өдрөөс өмнө tsahimurtuuholboo@yahoo.com diq57@yahoo.com хаягуудаар ирүүлнэ. Илтгэлийг товхимол болгон хэвлүүлнэ.
  • Өгүүллийг слайд, үзүүлэн, постер хэлбэрээр болон online-аар илтгэж болно.

Эрдэм шинжилгээний хурлын явц:
Үндсэн илтгэл 15-20 минут байна. Үүнд:

No comments:

Post a Comment