Wednesday, October 21, 2009

Драфтын муу сонголтууд

Yahoo-н бас нэг топ-10. Гэхдээ энэ удаагийнх анти топ 10. Өөрөөр хэлбэл 2000 оны болон түүнээс хойшхи драфтад дээгүүр байраар сонгогдсон ч сонгосон багийнхаа, итгэл хүлээлгэсэн сагсан бөмбөг сонирхогчдын итгэлийг алдсан 10 тоглогчийн жагсаалтыг гаргажээ.

10. И Жинлянь, Милоуки Бакс, 2007 оны 6 дахь сонголт

Түүнийг 1987 онд төрсөн гэдэг. Гэхдээ энэ бол хуурамч тоо, үнэндээ И түүнээс 3 жилийн өмнө төрсөн гэх мэдээллүүд ч байдаг. И-г өндөр нуруутай, хурдтай, шидэлт сайтай тул NBA-д амжилт олно гэж олон хүн үзэж байсан ч тэр тийм байж чадаагүй. Дундын зайн оновчгүй шидэлтүүд, муу хамгаалалт, туранхай, хүчгүй бие бялдар нь И Жинлянд саад болсоор байгаа. Энэ жил Нетст амжилттай тоглож магадгүй гэсэн таамаг байгаа. Өөрийгөө харуулах сүүлийн боломж нь биз.

9. Кедрик Браун, Бостон Селтикс, 2001 оны 11 дэх сонголт

Өнгөрсөн улиралд НБА-н багт гарааны бүрэлдэхүүнд тоглосон 15 тоглогчийн өмнө тэр сонгогдсон. Одоо тэр хаана байгаа бол?

8. Родни Уайт, Детройт Пистонс, 2001 оны 9 дэх сонголт

Авьяаслаг, довтолгооны сайн тоглогч болно гэж үнэлэгдэж байсан ч мөн л шалиагүй. Детройтын дараа нэлээн л хэдэн баг хэссэн.

7. Ярослав Королев, Лос Анжелес Клипперс, 2005 оны 12 дахь сонголт

Энэ орос тоглогч НБА-ын 34 тоглолтонд оролцохдоо 28 хувийн л оновчтой довтолсон байна. Талбай дээр байсан хугацаа нь 168 минут. Тэгээд мэдээж НБА-аас явсан.

6. Рафаель Араухо, Торонто Рэпторс, 2004 оны 8 дахь сонголт

Тэр эхний улиралдаа нийт бөмбөг эзэмшилтийнхээ 21 хувьд нь бөмбөгөө алдаж байж.

bobcats_magic_95. Адам Моррисон, Шарлотт Бобкатс, 2006 оны 3 дахь сонголт

Моррисон одоо ч лигт тоглож байгаа учир түүнд энэ листнээс хасагдах боломж байгаа л байх. Одоо 25 настай тоглогч. Түүнд довтолгооны хувиа дээшлүүлэх, самбараас яаж авах, яаж хамгаалахыг сурах хугацаа, боломж бий. Гэхдээ тэр драфтын шилдэг 3-ын нэг байсан. Брэндон Рой, Крайг Смит, Хосе Хуан Бареа нараас дээгүүр сонгогдсон. Сүүлийн 2 тоглогч ч нэг их гоц гойд гийгүүлсэн юм байхгүй л дээ. Гэхдээ л тэд Моррисоноос сайн тоглож байгаа, лигийн дундаж тоглогчдын тоонд багтана.

4. Николос Цкитишвили, Денвер Наггетс, 2002 оны 5 дахь сонголт

Дирк Новицки Даллас багаа дахин плей-оффт үлдээсэн, Пежа Стоякович болон Сакраменто тэр үед үзүүлж өгч байсан үе. Өөрөөр хэлбэл Европ, тэгээд нуруулаг, шидэлт сайтай, авьяаслаг тоглогчдыг НБА тэр аяараа сонирхож байлаа. Цкитишвили бол өндөр, шидэлт сайтай, залуу, ирээдүйтэй тоглогч гэгдэж байсан. Гэвч тэр НБА-д 172 тоглолтонд оролцохдоо шидэлтийнхээ дөнгөж 30.4 хувийг нь л оновчтой болгосон байна.

3. Квэйм Браун, Вашингтон Визардс, 2001 оны тэргүүн сонголт

Майкл Жорданы сонголт. Ер нь Жордан сайн менежер мөн үү. Одоо ч түүний Шарлотт өөдлөхгүй л байна. Квэйм драфтын нэг номер гэхэд үнэхээр хангалтгүй. Кареерийнх нь дундаж нь 7 оноо, 5.6 самбараас авалт, 23 минут.

2. 2000 оны драфтынхан тэр чигээрээ

Стромайл Свифт, Дариус Майлз, Маркус Физер, Крис Мим, ДерМарр Жонсон. . . цаашаа үргэлжлүүлэх хэрэггүй байх. Лигийн түүхэн дэх муу драфтуудын нэг.

1. Дарко Миличич, Детройт Пистонс, 2003 оны 2 дахь сонголт

Гол нь тэр НБА-ын түүхэн дэх хамгийн шилдэг драфтуудын нэгэнд багтах 2003 оны номер 2. Детройт яаж сонгохоороо бөөн сайн залуус дундаас Дарког сугалдаг байна аа.ЛеБрон Жеймс байгаагүй бол бүр 1 номероор сонгогдох ч байсан юм уу, хэн мэдэхэв. Түүний ард Кармело, Бош, Уэйд, Дэвид Уэст, Жош Ховард, Мо Уилльямс, Ти.Жей.Форд, Крис Каманн, Кирк Хайнрич гээд өнөөгийн лигийн нүүр царай болсон тоглогчид сонгогджээ.

darko

No comments:

Post a Comment