Wednesday, October 21, 2009

Шүлэг




                                Намар

Нар шингэхийн хооронд дэндүү хурдан уусах
Намрын энэхэн өдрүүд зүрхэн дундуур өнгөрнө
Гуниг ухаарал эгшээх тэр л уйтгарт өдрүүд
Гэнэн сэтгэлийн минь гүнд нууцхан ойрхон хоногшино.


Хором хормоор сэтгэлээс минь гуниг уудална
Хожимдсон дурсамжуудыг цаг хугацаанд цэгнүүлнэ
Чи бидэн хожимдож дуусахгүй юм даа…
Чимээгүй энэ орчлонгийн золиос болж явна уу…

Битүү үгээр шүлэглэхдээ сэтгэл минь залхах шиг
Бишдэж хорвоотой зохицох гэж цөхрөх юм
Өнгө мөнгөний хорвоод үйлээ барах тэр л жишгээр
Өөрөө би ч бас аз муутай гэлдэрнэ…

Энэ л намрын өдрүүдийн гоёл нь үдэлт учир
Эрээн бараан амьдралын гунигыг нь л би харна уу
Баясах цэнгэх бодол сэтгэлд минь огтхон ч алга
Бараан бүхний өнгө дэндүү тодхон байна уу даа…

Нар шингэхийн хооронд дэндүү хурдан уусах
Намарын энэхэн өдрүүд зүрхэн дундуур өнгөрнө

No comments:

Post a Comment