Wednesday, October 21, 2009

Рашаан сувиллын газруудаас өвчин авч ч магадгүй нь

Өвөрхангай аймгийн Хужирт, Сэмжид-Хужирт, Жанчивлан рашаан сувиллуудын талаар зарим байгууллага, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус Рашаан сувиллуудын эмчилгээ үйлчилгээний эрүүл ахуйн нөхцөл, иргэний эрүүл мэндийн даатгалын байдал, төлбөрт үйлчилгээний үнэ тариф, хүнсний аюулгүй байдал, рашааны эх булаг, хамгаалалтын бүсийн дэглэм, хөрс, усыг бохирдлоос хамгаалах талаар МХЕГ-аас шалгалт хийжээ.


Шалгалтын явцад тус сувиллын газрууд нь эрүүл ахуйн орчин нөхцлийг хангаагүй болох нь тогтоогдсон байна. Ялангуяа Сэмжид рашаан сувиллын байр, орчин нөхцөл рашаан сувиллын чиглэлээр эмчилгээ үйлчилгээ явуулах нөхцөлийг хангахгүй байгааг тогтоожээ.

Сувиллууд хэт их орлогын төлөө ажилласнаас авах ёстой хүний тоогоо нэг дахин нугалан авч, амрагчдын тав тухыг алдагдуулдаг байна. Үүнээс үүдэн амрагчдад өгөх хоол хүнс нь зохих шаардлагыг хангахгүй байжээ.

Сэмжид рашаан сувилалд амрагчдын дунд арьс өнгөний өвчин тарах нөхцлийг бүрдүүлсэн байсан бол Хужирт рашаан сувилал нь хордлого, суулгалт өвчин гарах нөхцлийг бүрдүүлсэн байжээ. Жанчивлан сувиллын газар нь бохир орчинд хоол хүнсээ бэлтгэж байсныг илрүүлсэн байна.

No comments:

Post a Comment