Олон улсын эмч мэргэжилтнүүд гахайн томуугаар халдварласан хүмүүсийн нас баралт өсвөр залуу хүмүүст илүү тохиолддог гэдгийг нэгэнд тогтоожээ. Мексик, Канадын эрдэмтэд гуравдугаар сараас эхэлсэн ажиглалтынхаа дүнд насанд хүрсэн 50 хүртэлх насныханд харьцангүй хүнд тусдаг болохыг ажиглаж мэджээ. Мексикт өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн 900 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний 58 нь хүндэвтэр байдалд байгаа бөгөөд дундаж наслалт нь 44 ажээ.
Уг судалгааны нэгдсэн дүгнэлтийн талаар ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын "JAMA" сэтгүүлд бүрэн нийтлэх гэнэ. Канад улсад 4-8 сарын хооронд 170 хүн гахайн ханиадаар өвчилснөөс гурван хүн тутмын нэг нь насанд хүрээгүй хүүхэд байв. Харин өвчлөгсдийн дундаж наслалт 32 бөгөөд нас барсан 29 хүн 38 хүртэлх насных байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ мэдээгээр, дэлхий даяар 4525 хүн гахайн томуугаар нас баржээ. Тэдний нэлээд хувь нь Хойд, Өмнөд Америкт тохиолдоод байна.
Хүзүү сайхан бол нүүр
-
Олонх эмэгтэй нүүрээ байнга торддог мөртлөө хүзүүгээ хайхардаггүй. Хүзүүний
арьс нь хэдийгээр нүүрнийхээс зузаан боловч амархан үрчлээтдэг. Тиймээс
хүзүүгэ...
14 years ago
No comments:
Post a Comment