Wednesday, October 21, 2009


Баадуутай, эсвэл зайгаар ажилладаг цаг аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ. Тэр ч байтугай шинэ зууны ширээ, ханын цаг дугуй, дөрвөлжин дүрсэнд “толгойгоо мэдүүлэхээ” больсон аж. Цагны загвар, шийдэлд хувьсал хийсэн шилдэг арван цагийг oddee.com вэб хуудас жагсаасныг сонирхоцгооё.

Жагсаалтыг жимсээр ажилладаг цаг тэргүүлжээ. Бичил электрон технологид үндэслэн бүтээсэн эл цаг зай, цахилгаан биш, шинэхэн жимсийг эзнээсээ “нэхдэг” гэсэн. Хачирхалтай эл цагийг жүрж, алим, гадил, нимбэг, лийр болон эдгээртэй ижил төрлийн жимс, ногоогоор “хооллож” болох аж.

Аман хүзүүдсэн дижитал цагтай богино цамцыг мартамхай хүмүүст зориулан бүтээжээ. 25 долларын үнэтэй уг футболкны энгэр дэх цаг нарийн хуруу зайгаар ажилладаг бөгөөд зайг нь сольсноос хойш 12-36 цаг ажиллах боломжтой гэнэ.

Байгальд ээлтэй технологийн нэг болох усаар ажилладаг ширээний цаг жагсаалтын гуравт оржээ. Усны хүчийг цахилгаан болгодог нь эл цагны хамгийн гол давуу тал. Цаган дээрх тагийг сөхөн усаар дүүргээд, дээр нь жаахан давс нэмэхэд л гурван долоо хоногтоо айлтгүй болох аж.

Номын тавиурын цаг дөрөвт жагссан. Зай хэмнэсэн эл шийдэл сонирхолтой, бас ашигтай.
Тооны хичээлд дуртай залууст зориулсан уг цаг 33 долларын үнэтэй.
Сюрреализмын бодит илэрхий­лэл болсон эл цагийг Сальватор Далигаар овогложээ.

No comments:

Post a Comment