Wednesday, October 21, 2009

Ёкозуна Асашёрюү 24 дэх түрүүгээ авлаа

Токиогийн Рёогоку Кокугикан сумогийн ордонд 2009 оны 9-р сарын мэргэжлийн сумо бөхийн башё өнөөдөр өндөрлөлөө. Дээд зиндааны шилмэл бөхчүүд 15 өдрийн турш өрсөлдсөнөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Асашёорюү Д. Дагвадорж 14 даваа, 1 унаатайгаар Макүүчи зиндаанд 24 дэх удаагаа түрүүллээ. Дашрамд дурдахад Асашёорюү аварга 1980 оны 9 сарын 27-нд төрсөн бөгөөд өнөөдөр тэрээр 29 нас хүрч байгаа юм байна.

15 дахь өдрийн барилдаанд 1 ч унаагүй байсан ёкозуна Асашёорюү нэг унаатай ёкозуна Хакухо нар барилдахад 69 дэх их аварга ёрикири мэхээр ялсан юм. Ингээд нэмэлт барилдаан болсон. Нэмэлт барилдаанд Асашёорюү аварга золгоон дээрээс давуу байдал авч, үүнийгээ ашигласнаар өрсөлдөөнтэй барилдааны эцэст сукуйнаге мэхээр давлаа. Ёкозуна Асашёорюү ийн дээд зиндаанд 24 дэх удаагаа түрүүлснээр Китануомигийн амжилттай зэрэгцэж байна.

Манай бөхчүүдээс ёкозуна Хакухо 14 даваа 1 унаатайгаар тэмцээнээ өндөрлөсөн бол Какурю 11, Харумафүжи 9, Токитенкү 8, Асасекирюү 6, Моконами 5, Кёкүтенхо 5, Шотенрю 2 даваа тус тус авцгаалаа. Мөн жюро зиндаанд барилдсан Тамаваши 11 даваа авч, анх удаа дэд зиндаанд түрүүлэв.

37 настай озеки Кайо сүүлийн өдөр Котомицукиг ялснаар 8 даваа 7 унаатай болж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн байна. Кайо 5 дахиа дараалан 8-7 амжилт үзүүлсэн бөгөөд ийм амжилтыг озеки цолтнуудаас өмнө нь 1971 онд Маенояама л үзүүлж байжээ. Озеки Котоошю сүүлийн өдөр цол ижил Харумафүжиг давснаар 9 даваа 6 унаатайгаар тэмцээнээ өндөрлөлөө. 5 озекигийн 3 нь 9 давсан байна.

Саньяку цолтой Кисеносато, Аминишики нар сүүлийн өдөр энэ тэмцээнд онцгой сайн барилдаж байгаа Баруто, Какурю нарт унаснаар 50 хувиа хийж чадсангүй. Кисеносато комүсүби руу буух бол Аминишики саньяку цолоо алдах биз.

Тэмцээний канто-шо буюу дайчин барилдааны шагналыг бүх озекиг давсан комүсүби Баруто, гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг барууны маэгаширагийн 3 Какурю нар хүртжээ.

9 сарын тэмцээний макүшита зиндаанд Гүржийн бөх Кагамару, санданмэд Аоки, жониданд Окиношита, жонокүчид Болгарын бөх Аойяама нар тус тус түрүүлжээ.

Аки башёд Монголчууд


Нэр Чансаа Монгол нэр Дэвжээ Дүн Ялалт Ялагдал


Хакухо Ёкозуна (зүүн) М.Даваажаргал Миягино OOOOO*OOOOOOOOO 14 1



Асашёрюү Ёкозуна (баруун) Д.Дагвадорж Такасаго OOOOOOOOOOOOOO* 14 1



Харүмафүжи Озеки (зүүн) Д.Бямбадорж Исегахама O*O**OOOOO**OO* 9 6



Шотенро M2 (зүүн) Д.Нямсүрэн Мусашигава *****O******O** 2 13



Кёкүтенхо M2 (баруун) Н.Цэвэгням Ошима O*****O***O**OO 5 10



Какүрюү M3(баруун) М.Ананд Изуцу OOOOO*OO**O*OOO 11 4



Токитэнкү M4(баруун) А.Хүчитбаатар Токицуказе **O*O*OO*OOO**O 8 7



Асасэкирюү M6(зүүн) Б.Дашням Такасаго ***O***O***OOOO 6 9



Моконами M9(зүүн) Г.Базарсад Тацунами O****OO*O*****O 5 10



Тамаваши J1(зүүн) Б.Мөнх-Оргил Катаонами O**OOOOOOO%**OO 11 4



Хакуба J5(зүүн) А.Өнөржаргал Мичиноку *OOO*O**O*O*OOO 9 6



Коорюү J5(баруун) Э.Мөнх-Оргил Ханакаго O***OO%***OO*O* 7 8



Токүсэгава J6(зүүн) Б.Ганболд Кирияма O*O***O***O*OO* 6 9



Хошихиказе J12(зүүн) Б.Амармэнд Огурума ***OO**O**OO*OO 7 8



Хошихикари Ms3(зүүн) Д.Лхагва Хаккаку O-*-O-*-*O—-* 3 4



Кагамио Ms23(баруун) Б.Нанжид Кагамияма -*-O*-O-aa-*-O- 3 4



Араваши Ms25(баруун) Э.Дөлгөөн Ханакаго -*-O-*O–OO—O 5 2



Дайюубу Ms26(баруун) Д.Ундрах Шибатаяама O-*-O–*-**—O 3 4



Ониараши Ms27(зүүн) А.Ариунжаргал Асахияма -*-O-O-O*–O–* 4 3



Дайтэншо Ms27(баруун) Н.Аюурзана Такашима -OO–OO-*-O-*– 5 2



Широнорю Ms41(баруун) Э.Одгэрэл Сакаигава *-O-O–OO-O-O– 6 1



Рюо Ms42(зүүн) Э.Санчирболд Миягино -**–*O–O-O-O- 4 3



Сейро Ms45(зүүн) А.Өнөболд Шикорояма O-O–*-*-*-O*– 3 4



Дайонами Ms48(зүүн) Б.Ууганбаяр Тацунами -O-**-*-O-*—O 3 4



Хошизакура Ms50(баруун) М.Алтангэрэл Хаккаку -*-O-O-O*–O–O 5 2



Кёкүшүхо Ms55(зүүн) Д.Эрдэнэбаатар Ошима O-O-O-O-*-O-O– 6 1



Тайка Ms59(баруун) С.Шаравнямбуу Шихиде -O-O-**-O–O-*- 4 3



Сэншо Sd11(баруун) Э.Баярбат Шихиде aaaaaaaaaaaaaaa 0 0



Сакигакэ Sd12(зүүн) Я.Баттүшиг Ханарэгома *-O-O–**-O–O- 4 3



Торугава Sd17(баруун) Д.Ууганбаатар Минезаки *–*-OO–*O-*– 3 4



Таканойва Sd27(баруун)
Таканохана -*O-O–O-*O–*- 4 3



Азумарюү Sd81(зүүн)
Таманой -OO-O–OO-O-O– 7 0



Дэвахикари Jd114(баруун) Ө.Цолмон Дэваноуми aaaaaaaaaaaaaaa 0 0



Аратоши Jk22(баруун) Ц.Ванчигцэрэн Ирумагава aaaaaaaaaaaaaaa 0 0



Шома Jk31(зүүн)
Коконоэ -*O-O-O–O-OO– 6 1



No comments:

Post a Comment