Wednesday, October 21, 2009

ФИФА-2010-ын Европын нокаут шатны сугалаа явагдлаа

2010 оны хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээний эрхийн төлөөх Европын хэсгийн нокаут шатны тоглолтын оноолт гарлаа.

Ирландын Бүгд Найрамдах Улс 1998 оны дэлхийн аварга Францтай тоглохоор болжээ. Францчууд хоёр дахь тоглолтыг нутагтаа хийх юм байна.

Португаль – Босни Херцоговина, Грек-Украин, ОХУ – Словен гэж таарлаа. 2006 оны Дэлхийн цомын урдчилсан шатанд Ирланд – Франц хоорондоо таарч Тьерри Анригийн хийсэн ганц гоолын ачаар Франц ялж байжээ. Португалчууд өнгөрсөн долоо хоногт хөрш Испаничууд нь таван гоолоор хожиж байсан шинэ багтай таарлаа.

Оросууд хөрш Украинтай таарах дөхсөн ч 2002 оны Дэлхийн цомд тоосоо өргөсөн Словенитэй таарчээ. Словени урдчилсан шатанд дөрөвхөн гоол алдсан хүчтэй баг. Энэ хоёр багийн тоглолт тун сонирхолтой өрнөх биз ээ.

No comments:

Post a Comment