Wednesday, October 21, 2009

Ханхүү ба сарнай

ribera samy posledniiХосе Рибера Испанийн жижигхэн хот Хативад төржээ. Бага залуугаасаа уран зургаар оролдож 21 настайдаа Итали оронд очсон байна.
Эхлээд Ромд ирсэн боловч тэр үед Испанийн титмийн мэдэлд байсан бөгөөд эх газраас нь ирүүлсэн дэд хаантны захирдаг Неаполь хотод суурьшив.
Рибера жижигхэн өрөө хөлсөлж тагтан дээрээ “Ном айлдагч Варфоломейн тарчлаан” гэсэн өөрийн зургийг тавив. Зураачийн гэрийн ойролцоо хүмүүс цугларч эхэлсэн нь гүнтэн Педро Хирона де Осуна гэгчийн анхаарлыг татсан аж. Зураач авъяастай мастер төдийгүй бас испани хүн. Тэр бүгдээс үүдэн гүнтэн түүнийг ордны зураач болгосон гэдэг.
Он цагийн явцад тэрээр баян чинээлэг болж, алдар нэр нь төрөлх Испани оронд нь хүртэл дуулдах болсон байна. Испанийн хаан IV Филипп хүртэл түүнд зургийн захиалга ирүүлэх болов. Рибера 1626 онд Неаполь хотод уг нутгийн нэгэн зураачийн охин Катерина Аццолинотой гэрлэлээ. Катерина түүний үнэнч эхнэр, найдвартай туслагч болж таван сайхан хүүхдийг нь төрүүлж өсгөсөн юм. Рибера хэдийгээр баян нэртэй зураач байсан ч өрсөлдөгч нараа хайр найргүй шахаж байлаа. Тэрбээр Неаполийн зураач нарыг толгойлон жинхэнэ дарамтлагчдын бүлэг байгуулж тийшээ ирсэн хойт Италийн мастеруудыг дарамталж байсан гэж ч ярьдаг.
Тэрээр зураач Доменикинод хор өгч, Гвидо Ренийг мөрдөн хөөж хотоос зугтаахад хүргэсэн гэдэг. Гэвч энэ нь нэг их гайхаад байх зүйл биш. Тэр үед өрсөлдөгч нарын тэмцэл хутга мэс, хоронд хүрдэг байж. Хүүхдүүд нь өсч томорлоо. Ялангуяа Мария-Роза нь маш хөөрхөн охин болжээ. Бусад зураач нарын адил түүний гэр бүлийнхэн ч гэсэн өрхийн толгойлогчидоо зуруулна. Охиныхоо сайхнаар бахархах Рибера Мария-Розагаа модель болгоод 1641 онд гэгээн Инесагийн дүрийг охиноосоо бүтээхээр шийдлээ.

No comments:

Post a Comment