Wednesday, October 21, 2009

Монголчууд хүссэн газраа саадгүй хүрэх бололцоо нээгдэнэ

Монгол хүн хүссэн цагтаа, зорьсон газар руугаа нисэх бололцоо удахгүй нээгдэх гэнэ. МИАТ компани түүний угтал болгон монголчууд визгүй зорчдог Хонконг, Чэжү, Хайнань руу захиалгат нислэг үйлдэж байна. Цаа­шид ч иргэдийн эрэлт хэрэгцээтэй газар руу захиалгат нислэг хийх боломжийг тэд судалж байгаа аж. Түүнчлэн Улаан-Үд, Эрээн хот руу манайхан нислэг үйлдэх бо­ломж­той бөгөөд энэ ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас зохион бай­гуулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ИНЕГ-ын олон нийттэй харил­цах албаны менежер Д.Лхагваас тод­руулахад “Одоогоор ИНЕГ-т дээрх чиглэл рүү нислэг үйлдэх мэдээ­лэл ирээгүй. Гэхдээ хувийн авиа компаниуд энэ талаар ярилцаж бай­гаа байж болох юм. Ард иргэд л хүсвэл энэ бол нээлттэй асуудал. Миний мэдэхээр “Изинис эйрвэйз” компани өвлийн цагийн хуваарийн дагуу энэ сарын 25-наас БНХАУ-ын Хайлаар руу нислэг үйлдэх болсон” гэв.

No comments:

Post a Comment