Wednesday, October 21, 2009

Ливерпуль 4 дараалан хожигдоод байна

Ливерпуль, Рафа Бенитек хүнд байдалд ороод байна. Тэд өнгөрсөн шөнө талбай дээрээ Олимпик Лионд 1:2-оор хожигдож, 3 тоглолтын дараах байдлаар 3-хан оноотой үлдлээ.

Ливерпуль одоо үлдэж байгаа 3 тоглолтондоо бүгдэд нь хожих хэрэгтэй болж байна. Ингэж байж хэсгийн 2-р байранд орох боломжтой. Харин 1-ээр гарна гэдэг их л хэцүү харагдаж байгаа. 2 долоо хоногийн дараа тэд Лионы талбайд, 11 сарын 24-нд Будапештэд Унгарын багтай тус тус тоглоод 12 сарын 9-нд Фиорентинатай өөрийн талбайдаа тоглох хуваарьтай.

Лионы эсрэг тоглолтонд Стивен Жеррард талбайд гарсан ч хуучин гэмтэл нь зовиурлаж, 1-р үеийн дундуур талбайг орхисон. Бенитез түүнийг суулгаж, Ням гаригийн Премьер лигийн тоглолтонд бүрэн фит тоглуулахыг хүссэн биз. Бенитез тоглолтын дараа ийн ярьж:

“Бид өмнө нь хэцүү байдлаас гарч чадаж байсан. Дахин ингэж чадна. Одоо бид дараагийн тоглолтонд бэлэн байх шаардлагатай. Би тоглогчдоо тулгараад байгаа асуудлаас ангижирч чадна гэдэгт итгэж байна. Бид өөрсдийн итгэлтэй байдлаа олж авахаар ажиллах болно.”

“Өчигдрийн тоглолтын өмнө болон дундуур бидэнд маш олон асуудал учирсан. Глен Жонсон тоглолтын өмнө, тоглолтын дундуур Стивен Жеррард, Мартин Келли нар гээд. Хэцүү тоглолтын эхний үеийг тэргүүлж өндөрлөж чадсан нь сайн хэрэг. Дараа нь 2-3 боломж алдсан”

Мөн 2-р үед Ёосси Бенаюнийг суулгаж, Андрей Воронинийг талбайд оруулахад Энфилдэд цугларсан копуут Бенитезийн шийдвэрийг шүүмжлэн, дургүйцлээ илэрхийлж байсаэ. Энэ тухай хэлэхдээ:

“Фэнүүд Ёоссиг сайн тоглогч гэдгийг мэднэ. Гэхдээ тэр бага зэрэг ядарсан байсан тул би сольсон. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй байсан. Талбайд эрч хүч дутаж байсан.” гэжээ.

Ливерпуль одоогоор 4 дараалан хожигдоод байна. 1987 оноос ийм зүйл анх удаа тохиолдсон аж.

“Бидэнд маш олон асуудал байна. Би ийм их гэмтэл бэртэл нэгэн зэрэг тохиолдож байсныг санахгүй байна” гэжээ. Үндсэн бүрэлдэхүүний Фернандо Торрес, Глен Жонсон, Стивен Жеррард гэсэн гол тоглогчид нь гэмтэлтэй буй нь харамсалтай. Мөн Алберт Риера, Мартин Келли нар ч зүгээргүй.

Ливерпуль ирэх Ням гаригт Премьер лигтээ хамгийн том өрсөлдөгч Манчестер Юнайтедтай тоглоно. Торрес, Жеррард нар лав тоглох байх. Гэхдээ формгүй л байгаа болов уу.

Лионд хожигдсоны дараа Энфилдэд цугласан Ливерпулын хөгжөөн дэмжигчид Рафад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байсан. Хэрэв МЮ-д хожигдвол байдал бүр ч дордох нь тодорхой.

No comments:

Post a Comment