Wednesday, October 21, 2009

Моодны тухай хэдхэн үг

1. Бүсгүй хүний тэгш сайхан хөл, бие галбирыг тодотгон харуулдаг хамгийн сайхан хувцас бол банзал юм. Банзал нь ямар ч эдээр, ямар ч загвартай хийгдэж болно. Мөн хэлбэр болгоноороо өөр өөр нэртэй.Банзлаа сонгон авахдаа харагдах байдал болон уртыг нь өөрийнхөө галбирт тохируулах хэрэгтэй. Банзалны хамгийн тохиромжтой урт нь өвдөгнөөс яльгүй дээгүүр байдаг. Гэвч банзал сонгох алтан дүрэм гэж байдгийг санаж явах хэрэгтэй. Банзал бариу байх тусам хормойн доод нугалаа өргөн /шулуун банзалд 4-5 см, хуниастайд 1-2 см/ байх ёстой.
2. Ухаалаг, зальжин хослолӨмд, банзал, пиджакны янз бүрийн хэлбэр загварыг яаж тохируулж аятайхан харагдах вэ? Ингэхэд надад байгаа пиджак нь урт, шулуун, бариу, богино, өмд болохоор өргөн, нарийн, шулуун, трапец маягийн, банзал болохоор шулуун, хуниастай, урт богино янз бүр л байдаг. Чухам алийг нь алинтай хослуулах вэ? Надад ямар нь зохих бол гэдгийг олох гэж та багагүй л зүдрээ биз дэ. Танд хамгийн энгийн боловч ухаалаг хослогоог хэлж өгье.Хэрвээ та өргөн таазтай, бүдүүн хөлтэй бол бүсээрээ элдэв жижиг нугалаагүй өргөн өмд зохимжтой. Yүндээ бэлхүүсээрээ нарийссан, урт пиджак юм уу, ноосон утсаар өнгө нэхээсээр нэхсэн уртавтар хүрэм өмсөөрэй. Та хэтэрхий том хөхтэй гэж санаа бүү зов. Урт, бэлхүүсээрээ нарийссан уртавтар хүрэм, цээживч, түүндээ тохирсон намирсан зөөлөн эдээр хийсэн өмд, урт банзал худалдан аваарай.Янз бүрийн загвартай богино банзал юм уу, “эрэгтэй” өмдийг бэлхүүс дөнгөж өнгөрсөн богино пиджак, цээживчтэй хослуулбал зохистой.Жижигхэн хөхөндөө гомдоллож явдаг бүсгүйчүүд нэлээн дээрээс эхэлсэн цувраа товчтой пиджак, дугуй, өндөр захтай бие барьсан хөвсгөр цамцнуудыг нарийнхан өмдтэй, эсвэл богино, хөвсгөр битүү захтай цамцнуудыг (свитер) үслэг хөвсгөрдүү даавуугаар хийсэн өмдтэй хослуулан худалдаж аваарай.

No comments:

Post a Comment