Wednesday, October 21, 2009

Эрчүүдийн толгойг хэрхэн эргүүлэх вэ?

Yүнд бид болно гэж маш итгэлтэй хариулах байна. Бие биедээ дамжуулах бүх мэдээллийг зөвхөн үг яриагаар дамжуулдаг гэж зарим хүн боддог нь алдаа юм. Yг ярианы тусламжтайгаар бид мэдээллийн 40 хувийг л дамжуулдаг. Түүний дийлэнх нь худал байх тохиолдол ч бий. Харин биеийн хөдөлгөөн, дохио зангаа, харц, нүүрний хөдөлгөөн тун ил тод, бас гол төлөв үнэн байдаг гэж судлаачид үзжээ.


Тэр тусмаа үгээр илэрхийлэхэд хэцүү асуудлын нэг болох хайр сэтгэлээ илчлэх үед хөдөлгөөн, харц, дохио зангаа тун чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин үүнийг нь зөв мэдэж ойлгох л хэрэгтэй. Хэрэв хайртай залуу танд сэтгэлээ илчлэхгүй өдөр, сар, бүр он жилүүд өнгөрч байвал та түүнтэй ингээд зууралдаад байх хэрэг байна уу хэмээн эргэлзэхийн оронд залуугийнхаа өөртэй чинь харилцах байдлыг сайтар ажиглаад үзээрэй. Ийм аргаар та хайртынхаа сэтгэлийг ойлгож мэдээд зогсохгүй, өөрөө ч түүнд хайрын дохио илгээж, асуудлыг шуурхай түргэн шийдэж болно.
Эр хүний харц бүхнийг өгүүлнэ
Тэр ямар ч эр зоригтой, ширүүн догшин эр байсан, үнэхээр өөрт нь таалагдсан, хайртай болсон бүсгүйтэй харц тулгарвал өөрийн эрхгүй ичимхий охин мэт харцаа буруулдаг байна. Хэрэв эхнээсээ л тэр тантай нүд рүү чинь шулуухан ширтэн, бие хааг чинь эрээ цээргүй шинжих маягаар харилцаж байвал энэ дурлалын дохио огт биш гэдгийг ойлгосон нь дээр. Таныг үнэхээр сонирхож, дотроо хайрлаж хүсч байгаа хүн үргэлж харцаа буруулж, харин өөр зүйл рүү харж байх үед чинь таныг анхааралтай ажигладаг. Хэрэв тэр танд таалагдаж байвал та түүний нүд рүү зоригтой хар. Эмэгтэй хүн таалагдахгүй байгаа хүний нүүр рүү харах дургүй байдгийг эр хүн зөн совингоороо мэдэрдэг болохоор таны урьхан, шулуун харц түүнд ихээхэн зориг, итгэл найдвар өгнө.
Гараараа бүсээ барьж байвал шийдэж байгаагийн шинж
Эрчүүд өөрөө ч мэдэлгүй хийдэг зарим хөдөлгөөн нь бүсгүйн тухай түүний юу гэж бодож байгааг яг таг хэлээд өгдөг гэнэ. Өөрт нь тун их таалагддаг эмэгтэй гаднаас ороод ирэхэд саяхан тайван налайж, онигоо ярин хөхөрч суусан эр яаж өөрчлөгдөн, өөрийгөө улам сайхан харагдуулах гэж янз бүр болж байгааг нь хөндлөнгөөс харахад инээд хүрмээр байдаг. Тэр үсээ илж, зангиагаа засахаар өөрийн эрхгүй гараа хүзүү рүүгээ явуулдаг. Хэрэв зангиагүй бол тэр эр цамцны захаа засч, огт байхгүй тоосыг мөрнөөсөө гүвж байж ч магад. Гэхдээ энэ бүх хөдөлгөөнийг сайхан хүүхэн харсан бүх л эрчүүд хийдэг. Харин тэр гараа бүсэндээ авч эрхий хуруугаа түүний араар оруулж байвал энэ нь эр хүний догшин, шийдэмгий хүслийг илэрхийлж байгаа хэрэг. Ингэж тэр өөрийн дохио зангаагаар бэлгийн дур хүсэл нь хөдөлж байгаа, бусдаас бүсгүйг харамлаж, түүний төлөө “тулалдахад” бэлэн байгаагаа илэрхийлдэг байна.
Хэн нэгэн залуу өөрт чинь таалагдаж байгааг түүнд хэрхэн ойлгуулах вэ?
Хэрэв таалагдсан залуудаа өөрийн хүслийг ойлгуулахыг хүсвэл түүний хөдөлгөөнийг бага зэрэг өөрчлөн давтах хэрэгтэй. Хэрэв эр хүн таалагдсан эмэгтэйдээ өөрийгөө ойлгуулахын тулд гараа бүсэлхийнээс доош хавьд байлган, бүсэндээ, эсвэл өмдний халаасанд хийж, алцайсхийн зогсч, суудаг. Ийм хөдөлгөөн эмэгтэйд зохимжгүй нь мэдээж. Бүсгүй уруулаа долоож, үсээ янзалж байвал энэ нь эр хүнд дохио болно. Эмэгтэй хүн бугуйгаа ил гаргаж, түүнийгээ зөөлөн илэх нь эр хүнд их таалагддаг. Эрчүүдийн маш их сонирхон анхаардаг зүйл бол эмэгтэйн хөл юм. Хөлний хөдөлгөөн эр хүнд эмэгтэйн тухай маш их мэдээлэл өгдөг. Эхний үед бүсгүйчүүд өөрт нь таалагдсан эр хүнтэй харьцахдаа хөлөө ачин суу. Энэ нь “хамгаалалтын “ дохио тул эр хүнд энэ эсэргүүцлийг дарах, хамгаалалтыг эвдэх зэрлэг өвгийн нь хүсэл бадраадаг. Дараа нь хөлөө ачихаа больж, зэрэгцүүлэн, сайтар хавчин суувал түүнд эхний саадыг эвдэж чадсан мэт санагдаж, урам зориг нэмнэ. Ингээд эцэст нь хөлдөө тун багахан зай гаргаж суувал эмэгтэй шийдэмтгий хамгаалалтаас татгалзаж байгаа тул “ялалт” тун ойрхон байгааг тэр ойлгож, давшилтаа улам шийдэмгий үргэлжлүүлэх болно.
Эрчүүдийн толгойг бүр мөсөн эргүүлэхийг хүсч байна уу
Ингэхийг хүсч байвал та ил тодоор түүнийг барьц алдуулах хөдөлгөөнүүдийг хийх хэрэгтэй. Залуугийнхаа толгойг эргүүлэх эцсийн шатанд хөлөө ачиж, хөлийнхөө ил гарсан хэсгийг түүн рүү харуулан суу. Түүний харц энэ үед хөл рүү чинь хулгана харсан могой мэт гөлрөн ширтэхийг анзаарвал тэр барьц алдаж эхэлж байна гэсэн үг. Энэ үед хөнгөн туфлитэй бол түүнийгээ хагас тайлж хөлнийхөө хуруунд тээгдүүлэн унжуулж, ганхуулан тоглох нь хажууд нь байгаа эр хүнд эмэгтэй бүрэн итгэж байгаагаа илэрхийлсний тэмдэг, дохио болно. Хэрэв түүний толгойг бүрмөсөн эргүүлэхээр шийдсэн бол та ачсан хөлөө аажмаар сольж, энэ үедээ эсрэг талд чинь суугаа залуудаа өөрийн хамгийн нууц газраа хальтхан харуулаад ав. Таны шилж сонгосон залуу чинь хэчнээн мангардуу болхи байсан ч энэ бүхнийг тэр дор нь ойлгоно. Учир нь үүний тулд математикчийн ухаан огт хэрэггүй, олон зуун дамжсан эр хүний хүсэл тачаалын инстикт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг юм шүү.

No comments:

Post a Comment