Wednesday, October 21, 2009

Томоохон гүрнүүд хакеруудын эсрэг

Вэб сайтад хяналт тогтоож , гэнэтийн халдлага довтолгооноос компьютерээ хамгаалмаар байна уу. Тэгвэл ирэх жил мэдээллийн аюулгүйн салбарт мэргэшсэн "SANS" институт Их Британид нэгэн уралдаант шалгаруулалт зохион байгуулах гэж байна. Шилдэг оролцогчид мөнгөн тэтгэлэгт хамрагдаж, сертификаттай болох ажээ.

АНУ-д хэрэгждэг "Cyber Challenge "-aac санаа авсан хөтөлбөр юм. Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллагддаг тус хөтөлбөр нь ирээдүйтэй залуу программистуудыг нээн илрүүлэхэд чиглэдэг бөгөөд арван мянган оролцогчдыг хамардаг байна. Уг шалгаруулалт нь хакеруудын довтолгоонд хамгийн ихээр өртдөг салбар болох Америкийн зэвсэгт хүчний мэдээллийн аюулгүй байдлыг хангах программистуудын бүрдүүлэх зорилготой. Англи улс элекроникийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авч байгаагийн нэг нь дээрх сонгон шалгаруулалт билээ.

Британичууд дан ганц зэвсэгт хүчний аюулгүй байдал дээр анхаарлаа төвлөрүүлэх зорьсонгүй. Брауны засгийн газар цахим худалдааны аюулгүй байдлыг хамгаалахыг хүсч байгаа юм. Засгийн газрын үзэж байгаагаар жилд 50 сая паундын санхүүгийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагддаг байна. Гэхдээ энд дэлгүүрүүдэд хийгддэг банкны цахим картын төлбөр тооцоог оруулаагүй гэнэ.

Британийн "Cyber Challenge''-ийн ялагч нь шууд зэвсэгт хүчнийг хамгаалах салбарт ажиллахгүй. "SANS" институтын үзэж байгаагаар томоохон аж үйлдвэрүүд ирэх жилээс орчин үед хамгийн чухалд тооцогдох ажлын байрыг бий болгох гэж байгаа юм. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчин. Францад энэ зунаас батлан хамгаалах яамны харьяанд байдаг Мэдээллийн системийн аюулгүй байдлын үндэсний агентлагийн удирдлагаар үүнтэй адил хөтөлбөрийг энэ зунаас эхлэн хэрэгжүүлээд байна.

Энэхүү хөтөлбөр нь улсын мэдээллийн системийг хамгаалахад үйл ажиллагаагаа төвлөрүүлж байгаа аж.

No comments:

Post a Comment