Монгол улс олимпийн аваргуудтай болоод яг бүтэн жилийг үдэж байна. 44 жил хүлээсэн олимпийн алтан медалийг анх хүртсэн тамирчин бол жүдо бөхийн 100 кг-ийн жингийн бөх Н.Түвшинбаяр, харин хоёр дахь алтан медалийн эзэн нь боксын Э.Бадар-Ууган юм.
Бүтэн жилийн дараахь өндөрлөгөөс харахад аваргууд энэ хооронд бэртлээ эмчлүүлээд бараг тэмцээнд оролцсонгүй. Спорт сонирхогчид хоёр аваргын дараагийн амжилтыг нь хүлээсээр байгаа. Э.Бадар-Ууганы хувьд бэлтгэлдээ гарчихсан дахин амжилт гаргахын тулд хөлсөө урсгаж явна. Харин Н.Түвшинбаяр төрсөн нутаг Булган аймгийн Сайхан сумандаа байсаар байна. Удахгүй сүйт бүсгүй Н.Оюунбилэгтэйгээ хуримлах тэрээр бэлтгэлдээ гарахыг хүссэн ч ээж аав нь дургүй байгаа сурагтай.
Хүнд мэс засал хийлгэсэн түүнийг бараг л спортоо орхи гэж байгаа бололтой. Аварга ч өөрийгөө дахин спортын томоохон амжилт үзүүлэх боломжгүй болсон хэмээн үзэх болсон аж. Тэгэхдээ дасгал сургуулиа сайтар базаагаад дэлхийн аваргын тэмцээнд нэг оролцоод ямар ч хамаагүй медаль хүртчихвэл зодог тайлна хэмээн ярьсан сурагтай. Их спортоос зодог тайлчихаад үндэсний бөхөөрөө тууштай барилдаж үндэсний цолонд хүрэх зорилготой ажээ. Үнэндээ Булган нутгийнхны анхдагч болдог аз түүнийг ивээн олимп дэлхийн аварга Японы бөхийг ялснаар цаашид урамтай барилдаж олимпийн аварга болсон билээ. Тэгэхээр Н.Түвшинбаярыг удахгүй их спортоос зодог тайлбал гайхах хэрэггүй юм.
Хүзүү сайхан бол нүүр
-
Олонх эмэгтэй нүүрээ байнга торддог мөртлөө хүзүүгээ хайхардаггүй. Хүзүүний
арьс нь хэдийгээр нүүрнийхээс зузаан боловч амархан үрчлээтдэг. Тиймээс
хүзүүгэ...
14 years ago
No comments:
Post a Comment