Wednesday, October 21, 2009

Хамгийн тансаг хурим


Хурим бол тансаг, чухал үйл явдал мөн. Хурим хийхийг хүлээж, түүнд сэтгэл догдлон бэлтгэж, олон хүн хурим хийх тухай мөрөөддөгийг нуугаад яахав. Гэхдээ үүний хамт энэ арга хэмжээнд багагүй хүч, мөнгө зарцуулдаг нь нууц биш. Жирийн хүмүүст өөрийн гэсэн сонголт бий ч, нэртэй хүмүүс юм уу тэрбумтнууд статусынхаа дагуу өөрийн (эсвэл үр хүүхдийнхээ) хуримыг аль болох тансаг хийх хэрэгтэй байдаг. Заримдаа энэ нь хэнийх нь тансаг байнав гэсэн уралдааныг бага зэрэг санагдуулдаг ч явдал бий.Харин тансаг хурим гэж ямар хурим байдаг вэ?
1,5 сая ам.доллар Майкл Дуглас, Кэтрин Зета-Жонс 2000 оны 11 дүгээр сарын 182000 оны болон одоогийн 1,5 сая ам.доллар гэдэг бол угтаа ялгаатайг ойлгох хэрэгтэй нь мэдээж, гэхдээ л энэ нь Голливудын хамгийн баттай хосуудын нэг болох энэ хоёрын гэрлэх ёслолын тансаг байдлыг огтхон ч бууруулахгүй.Америкийн хамгийн үнэтэй зочид буудлуудын нэг болох Нью-Йоркийн "Плаза" зочид буудалд хоёр одын хуримыг хийжээ. Гэхдээ хамгийн ойр дотнын найз нөхөд, хамт ажиллагсад, төрөл төрөгсөдийг л урьсаныг тэмдэглэх хэрэгтэй. Зочид 100 мянган долларын "Годива" шоколад идсэн байна. Сүйт бүсгүй нь Кристиан Лакруагийн 140 мянган долларын үнэтэй даашинз өмсөж, Фред Лейтоны 300 мянган долларын хүзүүний зүүлт зүүсэн байжээ.Тайгер Вудс, Элин Нордегрен 2004 оны 10 дугаар сарын 5Гольфчин, Шведийн загвар өмсөгч хоёр Барбадос арлын рашаан сувиллын газарт гэрлэлтээ батлуулжээ. Тайгер Вудс 200 өрөөтэй зочид буудал бүхий бүхэл бүтэн цогцолбор түрээслэхдээ 200 мянган доллар төлсөн байна.
Харин шинээр гэр бүл бологсод 50 мянган долларын салют, "Hootie & the Blowfish" хамтлагийн хөгжмөөр зочидоо баясгажээ.Элтон Жон, Дэвид Фарниш 2005 оны 12 дугаар сарын 22Нэг хүйсийн хүмүүс гэрлэхийг зөвшөөрснийг тэмдэглэх дашрамдаа тэд тансаг гэгчийн ёслол хийж, энэ үеэрээ зочидоо нэг удаагийнх нь 120 мянган долларын үнэтэй шампань дарс, 10 мянган долларын түрсээр дайлсан байна. Харин хоёр өдөр үргэлжилсэн хүлээн авалтад 600 гаруй хүн оролцжээ. Залуус тус бүр 5 мянган долларын костюм, 240 мянган долларын хүзүүний зүүлт зүүсэн байна.2 сая ам.доллар Кристина Агилера, Жордан Брэтмэн 2005 оны 11 дүгээр сарын 19Нэрт дуучин бүсгүй хөгжмийн продюссортай Калифорнийн Напе хөндийд гэрлэжээ. Хуримын дайллага олон мянган цагаан сарнайгаар чимсэн асарт болсон байна. Энэ газрыг хоногт 3,5 мянган доллараар түрээсэлжээ. Сүйт бүсгүй нь Кристиан Лакруагийн оёсон 30 мянган долларын даашинз өмсөж, 10 мянган долларын "Даймонд Росари" зүүлт зүүж, харин нөхөр нь нэлээн хямд - 5 мянган долларын костюм өмссөн байна. Тэд тус бүр 40 мянган долларын үнэтэй бөгж худалдан авчээ. Том Круз, Кейти Холмс 2006 оны 11 дүгээр сарын 18Одод гэрлэх ёслол хийхдээ Ром хотод ХV зууны шилтгээнийг 750 мянган доллараар түрээсэлсэн байна. Бүсгүй, нөхөр хоёрын хувцасыг Арманийн хувцасны ордноос худалдан авсан бөгөөд даашинз нь 45 мянга, харин костюм нь 3 мянган долларынх байжээ. Дарс, шампань дарсанд 180 мянган доллар гаргасан байна. Үүнээс гадна, бүх зочинд Италид ирэх нисэх онгоцны билетийг нь худалдан авч өгчээ.2,5 сая ам.доллар Элизабет Херли, Арун Найяр 2007 оны гуравдугаар сарын 2Хурим гуравдугаар сарын 9 хүртэл найман өдөр үргэлжилсэнийг давын өмнө хэлэх хэрэгтэй, тиймээс хамгийн тансаг, гэхдээ хамгийн удаан үргэлжилсэн хуримын нэг гэж зүй ёсоор үзэж болно. Энэ хугацаанд Лиз 13 даашинз сольжээ. Баяр ёслол английн "Садэли" шилтгээ, Энэтхэгийн "Жодхуп" ордонд болжээ. Голливудын нэрт жүжигчин бүсгүй, Энэтхэгийн тэрбумтан хоёр 300 мянган доллараар хувийн нисэх онгоц худалдаж авсан байна.3 сая ам.доллар болон түүнээс дээш доллар Пол Маккартни, Хизер Миллс 2002 оны зургаадугаар сарын 11Ёслол Ирландын "Лесли" харшид болж, зочдыг тансаг цагаан хоолоор дайлж, 150 мянган долларын салют буудуулж, 4,5 мянган долларын бялуу тавьжээ. 145 мянган долларын үнэ бүхий цэцгээр баяр ёслолыг чимсэн байжээ. Сүйт бүсгүй 40 мянган долларын даашинз өмссөн байна.Сальма Хайек, Франсуа-Анри Пино 2009 оны дөрөвдүгээр сарын 24Хайек хуриманд их мөнгө зарахгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан ч, эцсийн дүнд залуус ёслолд 3,5 сая доллар зарцуулжээ. Гэрлэх ёслол Венеци хотод болж, энэ үеэр багт наадам зохиож, зочдыг нэрт тогооч Хосе Андресын тансаг хоолоор дайлж, түүнчлэн зочид болон залуу хос Боно, Дамиана Райс нарын дуулахыг сонссон байна.4 сая ам.долларСүүлийн үеийн хамгийн тансаг хуримын нэгэнд чухамхүү ийм мөнгө зарцуулжээ. Ингэхдээ их нэрд гараагүй хос Триста Рен, Райан Саттер нар үүнд сохор зоос ч гаргаагүй байна. Тэд гэрлэх ёслол, түүнд бэлтгэх ажлыг олон нийтэд үзүүлэхгүй юу гэсэн телевизийн ЭйБиСи компанийн саналыг хүлээн авч, оронд нь телевизийн энэ суваг дизайнер, цэцэгчид зэрэг хүмүүсийн үйлчилгээний мөнгийг төлжээ. Энэ ёслол дээр үзүүлж болох, болохгүй бараг бүх зүйл байсан байна. Сүйт бүсгүй нь "Badgley Mischka"-гийн даашинз, Стюарт Вейсманы бриллиантан шигтгээтэй гутал өмсөж, зочдыг дэлхийн 14 орны тансаг хоол, дээд зэргийн дарс, 500 гаруй кг шоколадаар дайлж, 30 мянган сарнай худалдан авчээ. Гэвч энэ шоу ер бусын амжилттай болсон учир, телевизийн суваг гаргасан мөнгөө бүрэн буцааж олсныг хэлэх хэрэгтэй. Хуримын зардлаараа олигархууд ч Голливудын оддоос хоцордоггүйг бас хэлвэл зохино. Жишээлэхэд, хамгийн нэртэй тэрбумтнуудын нэг Дональд Трамп 5 дахь удаагаа гэрлэхдээ, Палм-Бичийн "Mar-a-Lago" клубт ёслолоо хийсэн байна. Энэ ёслолд 420 зочин иржээ. Зарим мэдээгээр, сүйт бүсгүй Мелани Кнаусс дууриамал бриллиант, сувдаар чимсэн даашинз өмссөн байна. Баяр ёслолд 45 шилдэг тогооч үйлчилжээ. Түүний хүү бага Дональд Трамп ч үүнээс дутуугүй хурим хийсэн байна. 2005 оны 11 дүгээр сард Ванесса Хадсонтай түүний гэрлэх ёслолд 45 сая доллар зарцуулжээ. Аж үйлдвэрийн том баян Субрат Роя өөрийн хөвгүүдийн үүнээс дутуугүй тансаг хуримыг нэг өдөр хийжээ. Энэ өдөр нийт орны хэмжээнд 40 мянга гаруй ядуу хүн тансаг хоол бэлгэнд авсан нь сонин юм. 2004 онд хамгийн баян индүүс Лакшми Миталлын ганц охины хуримд бараг л дээд амжилт гэж хэлж болох мөнгө зарцуулсан байна. Ваниши Миттал, Энэтхэгийн банкны ажилтан Амит Бшат нарын хуримд 60 сая доллар гаргажээ. Ингэхдээ шампань гарсанд 1,5 сая доллар зарцуулж, баяр ёслолын үеэр 6 мянга гаруй хоол өгч, харин гурван мянга гаруй цагаан хоолтон зочинд зориулсан зуушийг нисэх онгоцоор өдөр бүр авчирч байсан байна. Түүгээр ч барахгүй, баярт хүрэлцэн ирсэн хатагтай бүр залуусаас үнэт зүйлс бүхий Lux-цүнх бэлгэнд авчээ. Гэхдээ дээр дурдсан нэртэй хүмүүс, баячуудын хэн нь ч Гиннессийн номонд орсон 100 саяын зардалтай хуримд дөхөж очоогүйг хэлэх хэрэгтэй. Шейх Мухаммед бин Рашиду аль-Мактум 1981 онд хамгийн их зардалтай хуримын ёслол хийжээ. Гэрлэх ёслолд 20 мянган зочин урьж, тэдэнд зориулан цэнгэлдэх хүрээлэн тусгайлан бариулсан байна. Ёслол долоон өдөр үргэлжилж, залуу хос ирсэн бүх хүнтэй биечлэн мэндэлж чадаагүй ажээ. Үнэнийг хэлэхэд Шейхийн гэр бүл 44,5 сая доллар зарцуулсан нь өнөөдрийнхөөр бодоход 100 сая доллартай тэнцэж байна. Тийнхүү энэ хурим өнөөг хүртэл түүхэн дэх хамгийн тансаг хуримд тооцогдож байгаа юм...

No comments:

Post a Comment