Wednesday, October 21, 2009

Японд ядуурал байдаг гэж үү?

Японы долоон хүн тутмын бараг нэг нь сард нэг мянган ам.доллар юм уу түүнээс бага орлоготой учир, одоо амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа ажээ. Тус орны Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны илтгэлд ингэж дурдсан байна. Энэ яамны мэдээгээр, эдийн засгийн хүчин чадлаараа манай гаригт АНУ-ын дараа хоёрт ордог Японы 127 сая хүн амын 15,7 хувь нь тус оронд тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа ажээ. Тус яам энэ бүлгийнхэнд Японы хүүхдүүдийн бас 14,2 хувийг оруулсан байна.

Нэг хүнд ногдох 2,28 сая иен буюу 25 мянга гаруй ам. долларыг Японд жилийн дундаж орлого гэж үздэг юм. Харин энэ мөнгөний талаас бага орлоготой хүмүүсийг амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа хүн гэж үздэг байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээгээр, 2000 онд Японд хүн амын 13,4 хувь нь энэ бүлэгт багтаж байжээ.

No comments:

Post a Comment