Wednesday, May 19, 2010

Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ?

Хадам эцэг эх...
- Ханилан суух гэж байгаа залуугийнхаа аав ээжийг ахаа, эгчээ гэж болохгүй.
- Танилцаад удаагүй байж аав, ээж ээ гэж бүр ч болохгүй.
- Эцэг эхэД нь хүүг нь муулж болохгүй. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өмөөрдөг дутагдалтай.
- Хадам болох хүмүүсийн үзэл бодол өөрийн чинь үзэл бодолтой тэр болгон нийцэх албагүй.
- Хайртай залуугийнхаа эцэг эхэд таалагдахгүй үг хэллэг хэлэхээс татгалзаарай.
- Хадам болох хүмүүс бага залуу насныхаа тухай яривал дуустал нь сонсох хэрэгтэй.
- Тэд огт сонирхолгүй, бүр утгагүй юм ярьсан ч тэвчээд сонсоорой.
- Тэдний зөвшөөрөлгүй гэр орноор нь чөлөөтэй явж, өрөөнүүдээр нь хэсэхийг цээрлэ.

Тэднийд байхдаа...
- Хайртай залуугийнхаа зөвшөөрөлгүй шүүгээ савыг нь ухаж, элдэв зүйлийг нь уншиж болохгүй.
- Тэднийд усанд орох юм уу, хоол идсэн тохиолдолд ванн, ширээгээ өөрөө цэвэрлээрэй.
- Хоол нь идчихээд аяга тавгийг нь угаалгүй орхивол тэдэнд эвгүй сэтгэгдэл төрнө.
- Хэчнээн өлслөө гал тогооны өрөөнд нь орж хөргөгч болон шүүгээ савыг нь уудалж болохгүй.
- Хоол өгөхийг хүлээ. Хоол өгөхгүй унтах гэж байвал харьсан нь дээр.
- Хадам болох хүмүүс чинь халамжгүй, эсвэл харамч байж мэднэ. Сонголтоо өөрөө шийд.
- Тэднийд байхдаа хийх ажилгүй телевиз үзэж суулгүй бага зэргийн цэвэрлэгээ хийвэл таны хувьд маш том оноо авах боломж гарна.
- Харамсалтай нь орчин үеийн охид бүсгүйчүүд авгай нь болохоос зарц нь болохгүй гэж хямсгар загнадаг. Ингэлээ гээд алдана уу гэхээс хожино гэж байхгүй.

Танайд байхад...
- Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хайртай залуудаа заавал хэлээрэй.
- Түүнийг хүнтэй утсаар ярихад нь хажуунаас нь чагнах хэрэггүй. Энэ нь бүдүүлэг явдал. - Хөргөгч онгойлгоод өөрөө дуртай зүйлээ авч идэж бай гээрэй.
- Хайртай залуудаа хоол хийж өгөхдөө өөрийнхөө дуртай биш, харин түүний дуртай хоолыг бэлдээрэй.
- Хоол амтлагчийг хамаа намаагүй хэрэглэвэл анзаараагүй хүн шиг өнгөрөөрэй.
- Хайртай залуу чинь өөрийн чинь утас, зурагт, видио, магнитфон гээд бүх юмыг дуртай үедээ хэрэглэх боломжтой байх ёстойг бүү март.
- Тэр танай гэр орны ажилд туслах гэвэл татгалзсаны хэрэггүй. Эмэгтэй хүн гэр орны ажлаа ганцаараа хийх ёстой гэдэг үзэл хуучирсан шүү.

Анхаарах бусад зүйл
- Хоёул хамтдаа хаа нэг тийш явлаа гэхэд, заавал тэр даах ёстой гээд хайртай залуугаа эдийн засгийн хувьд нь хүндрүүлж "шатаах" хэрэггүй.
- Хэрэв тэр, гэртээ түрийвчээ мартчихсан байлаа гэхэд та түүгээр гуйлгалгүй төлбөр тооцоог нь өөрөө ухамсраараа хийчих хэрэгтэй.
- Та хоёр зоогийн газарт орлоо гэхэд хамгийн хямдхан хоол унднаас нь өөртөө захиалаарай.
- Хайртай залуугаа ресторанд урьсан бол та өөрөө төлбөр тооцоог нь даасан ч болно.
- Хайртай залуутайгаа: хамт явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдвал найзыгаа заавал танилцуулаарай.
- Хайртай залуугийнхаа үзэл бодлыг сайтар таньж мэдтэлээ үндэсний болон улс төрийн, шашны сэдвээр тоглоом шоглоом хийх, онигоо ярихаас зайлсхийх хэрэгтэй.
- Иймэрхүү бодлогогүй зүйлээс болж дөнгөж тогтож буй хэлхээ холбоо чинь тасрах магадлалтай.
- Хайртай залуу чинь бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг байлаа тэр болгоныг засах гэсний хэрэггүй.

No comments:

Post a Comment