Wednesday, December 16, 2009

Киотогийн протокол

Анх 1997 оны 12-р сарын 10-нд Япон улсын Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 3-р бага хурлаар батлагдсан.

Протоколын гол зорилго

2000 оноос хойших хугацаанд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах явдал юм.

Хүлэмжийн хийн жагсаалтыг Хавсралт А-аар гаргасан.

Нүүрсхүчлийн хий (СО2),1.0
Метан (CH4),21
Азотын исэл (N2O),310
Гидрофторт нүүрстөрөгчүүд (HFCs),140-11700
Перфторт нүүрстөрөгчүүд (PFCs),7000-9200
Гексафторт хүхэр (SF6),23900

Киотогийн протокол хүчин төгөлдөр болох нөхцөл

Нүүрсхүчлийн хийн 1990 оны ялгаруулалтын түвшингийн 55 хувиас доошгүй хувийг гаргаж байгаа, Конвенцийн 1 дүгээр хавсралтанд орсон 55-аас доошгүй Конвенцод оролцогч Талууд Киотогийн Протоколыг баталсан, хүлээн зөвшөөрсөн нэгдэн орсон тухай баримт бичгээ өргөн барьсан өдрөөс хойш 90 дэхь хоног дээр Киотогийн Протокол хүчин төгөлдөр болно.

Талуудын хүлээх үүрэг:

1-р хавсралтад орсон улс орон-Талууд хүлэмжийн хий(ХХ)-н хэмжээг 2008-2012 он гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад дор хаяж 5%-аар бууруулсан байх нөхцлийг хангана.
1-р хавсралтад орсон улс орон-Талууд үндэсний эдийн засгийн холбогдох секторуудын эрчим хүч ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх

Хүлэмжийн хийнүүдийн шингээгчийг нэмэгдүүлэх, ойн аж ахуйг хөтлөн явуулах, ойжуулах, ойг нөхөн сэргээх үр ашигтай арга хэмжээг хөхүүлэн дэмжих Эрчим хүчний болон сэргээгдэх хэлбэр, нүүрсхүчлийн хийг шингээх технологи, байгаль орчинд ээлтэй тэргүүний болон шинэлэг технологи нэвтрүүлэх, боловсруулах, өргөн хэрэглэхэд дэмждэг үзүүлэх

Киотогийн протокол батлагдсан нь

2007 оны 7 дугаар сарын байдлаар нийт 174 орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага батламжилсан. Конвенцийн 1 дүгээр хавсралтанд орсон орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтын хувь дийлэнхийг нь эзэлж байна.

No comments:

Post a Comment