Wednesday, November 18, 2009

Бухимдал тайлах нууц


Дэлхий дээр таван хvн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байна.
Бидэнд ажил дээрээ, гадаа гудамжинд тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо vргэлж биш ч гэсэн бухимдах vе зөндөө гардаг. Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгvй байх нь зvрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа vvсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хvний эрvvл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл бухимдахгvйн тулд, тvvнээс ангижрахын тулд яавал зохилтой вэ? Энэ талаар эмч мэргэжилтнvvд хэрхэн зөвлөснийг хамтдаа сонирхоцгооё.

Өөрийгөө таньж мэд
Танд олон сайхан чанар бий. Тvvнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс, толинд хар. Та өөрийнхөө сайн сайханд итгэ.

Ажил, амралтаа зөв зохицуул

Аливаа зvйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бvр болохгvй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан vед хийчих. Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар нь ангилж, дэс дараалалтай хийж сур.

Бишрэн шvт
Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дvv, vр хvvхэд гэх мэт өөртөө байгаа vнэт зvйлсээ бишрэн шvт. Өөрийгөө тайвшруулах бясалгал vйлд.

Дуу хөгжим сонирх
Сайхан дуу сонсох, өөрөө болон бусад хvмvvстэй хамтран дуулж бvжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг тайтгаруулна.

Найз нөхөдтэйгөө дотно харилцаатай бай

Та зөвхөн зоримог хvчтэй байх гэж бvv оролд. Найз нөхөд чухал шvv. Иймээс тэдэнтэй байнга дотно харилцаатай байж, сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.

Тусламж ав

Хvн бvрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бvлийнхэн, найз нөхөд, хамт олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж, тусламж авахыг хичээгээрэй.

Дасгал хөдөлгөөн хий
Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гvнзгий амьсгаа ав. Идэвхитэй хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бvжиглэх, дугуйгаар явах, морь унах зэрэг олон аргуудаас аль боломжтойг нь хийх нь бухимдал тавгvйтлийн vед онцгой тустай байдаг.

Мэдрэхvйгээ сайжруул
Хэт их ачаалалтай сэтгэл тавгvй vед бие, нvvр, хөлөндөө иллэг хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.

Инээмсэглэ
Сайхан инээмсэглэл хvний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, та өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.

Бодлоо хуваалц
Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, гуниглан суух vе гардаг. Ийм vед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хvн заавал тусална.

Шинэ зvйлд байнга суралц
Шинэ зvйл сурч, ур чадвараа дээшлvvлж байвал таны нэр хvнд өснө. Энэ нь танд найз нөхдийн хvрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлvvлэх таатай боломж олгосноор сэтгэл санаанд тань эрч хvч нэмнэ.

Олны дунд ор
Шинэ танилуудтай болж, олны дунд явах нь танд болон бусад хvмvvст бэрхшээлээс гарахад нь тусална.

Ямар нэгэн юм хий

Ямар нэгэн зvйлийг хийж бvтээх нь таныг айдас тvгшvvр, сэтгэл гутралаас гарахад чинь тусалж чадна. Мөн таны нэр хvндийг ч өргөх болно. Юм бичих, будах, зураг зурах, шvлэг унших, хоол хийх, цэцэрлэг ногооны талбайд ажиллах зэргээр өөрийгөө зугаацуулах зvйлсийг олж хий.

No comments:

Post a Comment