Friday, December 4, 2009

МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 10 МЕДАЛЬ АВЧИРЧЭЭ.
11 сарын 30, 12 сарын 1-ний өдрүүдэд Филиппиний Илоля хотод болсон ОУ-ын математикийн олимпиадаас манай улсын сурагч хүүхдүүд 5 мөнгө 5 хүрэл медаль, 2 цом хүртжээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн математикч хүүхдүүдийг Математикийн хүрээлэнгийн багш Батцэнгэл, Соёмбо сургуулийн багш Батбаяр, 1-р сургуулийн багш Нарангэрэл нар ахлан авч явсан байна. Жил бүр зохиогддог ОУ-ын чанартай олимпиадын тэмцээнд хүүхдүүд чансаагаар дээгүүрт орж олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай гэдгээ баталсныг багийн ахлагч багш нь ярьж байлаа. .
Олимпиадад оролцсон хүүхдүүдээс Ариунзаяа хотын аваргаар 3 удаа, улсын олимпиадад 2 удаа аварга болж байсан нь олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцоход хүргэжээ. Төгөлдөр, Төрбат, Төрхүү гээд удаа дараа хот дүүргийн аваргаар шалгарч байсан сурагчид улсаа төлөөлөн олон улсын сурагчидтай тоо бодож толгойгоо ажиллуулж өрсөлджээ. Олон медалийн эзэд болж эх орондоо буусан сурагч хүүхдүүд сэтгэл өндөр байсан юм.
Соёмбо сургуулиас 4 сурагч, 1-р сургуулиас 4 сурагч оролцсон ОУ-ын математикийн олимпиадад 30 гаруй орны 150 баг оролцож оюун ухаанаа сорьжээ. Манай улсаас оролцсон сурагчид 9-12 насных. Цаашдаа олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцож гаргасан амжилтаа ахиулахаа медалийн эзэд хэлж байлаа.

No comments:

Post a Comment