Monday, December 14, 2009

Яг таны хvvхэд шиг цэцэг

Хvн амьдралдаа их олон зvйлээс сэтгэлийн таашаал, баяр, халуун дулаан эрч хvч авч байдаг. Тэдгээрийн нэг нь тасалгааны цэцэг. Ойр орчимынхоо бохир агаарыг өөртөө шингээн, хvчил төрөгч ялгаруулан цэнгэг агаарыг бий болгодог тэрхvv ногоон ургамал бидний эрvvл мэндэд чухал ач холбогдолтой. Өрөө тасалгаанд тарьсан цэцэг нь эрvvл мэндэд тустайгаас гадна сэтгэлийн таашаал, баяр хөөр, аз жаргалыг эзэндээ дууддаг гэнэ шvv. Яг л таны хvvхэд гэсэн vг.
Эзэн нь уруудаж доройтвол даган гунаддаг, баярлаж хөөрвөл өнгө нэмэн дэлбээлдэг жижигхэн ногоон амьд ертөнц бол цэцэг юм.
Утаа тордог ихтэй Улаанбаатарын маань агаар заримдаа амьсгал давчидам байдаг. Өвөлдөө бол бид гашуун утаанд хоолой хорсгон алхдаг шvv дээ. Цонхоо нээхээр нөгөө л утаа орж ирнэ. Тэгвэл гэр эсвэл албан тасалгаанд 10 орчим цэцэг байхад л өрөөний агаар цэвэр байх боломжтой гэнэ. Ялангуяа бага насны хvvхэд, настануудыг агаарын дутагдлаас сэргийлэх энгийн хэрнээ хамгийн vр дvнтэй арга нь энэ билээ. Бvсгvйчvvд маань шинэ байранд орохдоо тавилгаасаа өмнө сайхан цэцэг, мод худалдаж авах сонирхолтой болсон гэнэ. Хамаг бvхэн дэлгэрэх хаврын урин цагаар гэр орон, тагтаа /болкон/ ногоон ургамлаар чимж байр сууцныхаа vvдэнд цэцгийн мандал тарин, хөгжилтэй зуны уур амьсгалыг дэргэдээ бий болгож болох нээ.

No comments:

Post a Comment