Monday, December 14, 2009

Болзох удирдамж



bolzooБолзох гэж буй залуугийнхаа тухай 10 минутын дотор мэдэж болох 40 зүйл 
Болзоот залуугаа хэн бэ гэдгийг мэдэхийн тулд та түүнтэй заавал 6 сарын хугацаанд болзох хэрэггүй. Харин зөв түлхүүрийг нь олж чадвал 10 минутын дотор л түүнийг бүрэн “унших” боломжтой. “Танд сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээгээгүй байхад нь, эсвэл өөрийг нь ажиглаж байгаа гэдгийг мэдээгүй үедээ гаргадаг үйл хөдлөлөөр нь эрэгтэй хүний ааш зан, хувийн онцлогуудын тухай маш олон зүйлийг мэдэж авч болно” гэж хосуудын асуудлаар зөвлөгөө өгдөг, сэтгэл засалч, доктор Рита Бенасутти хэлж байна. Дөнгөж танилцаад буй залуугаа тайлж уншихад чинь туслах зорилгоор Космо сэтгүүлийн хамт олон экспертүүдийн баг ажиллуулжээ.

Түүний дуртай спорт
         “Гүйгч, усанд сэлэгч гэх мэт ганцаараа тоглодог спортоор хичээллэдэг хүмүүс бол 1) өөрийн бие даасан байдлыг хадгалдаг, цагийг ганцаараа өнгөрүүлэхийг таашаадаг” гэж харилцааны ур чадварын багш, “Эрчүүд бол загастай адилхан: Эр хүнийг уургалахын тулд бүсгүй хүн юу мэдэх ёстой вэ?” номын зохиолч Стив Накамото хэлж байна. Харин багийн спорт буюу хөл бөмбөг, сагсан бөмбөг, бэйсболд дуртай эрчүүд 2)  ажил дээрээ ч, ер нь амьдралын бүхий л талбар дээр өрсөлдөгч байхыг хүсдэг бөгөөд тойрон хүрээлэгчидтэй байхад дуртай. Ерөөсөө спорт сонирхдоггүй залуу бол 3) ганцаараа бодох дуртай, гэхдээ илүү нарийн эмзэг талаас нь боддог ажээ.
Найз нөхөдтэйгөө хэр удаан нөхөрлөдөг вэ?
Арван настайгаасаа хойш найзалсан найзуудтайгаа нөхөрлөсөөр байгаа залуу бол яахын аргагүй 4) үнэнч хүн юм. Гэхдээ “тэр өөрчлөлтөнд тийм ч сайн биш байж болох талтай. Тиймээс түүний зүрх сэтгэлийг байлдан дагуулахын тулд нэлээдгүй цаг хугацаа шаардах учраас та их тэвчээртэй хандах хэрэгтэй” гэж болзооны багш, “Ухаалаг эрийг ангуучлах нь” номын зохиолч Лиз Х. Келли зөвлөж байна. Харин болзоот залуу чинь коллежийн, заал хамт авдаг, ажлын гэх зэргээр элдэв янзын найзуудтай бол түүнийг хамаатныхаа хуриманд дагуулж очихоос битгий айгаарай. 5) Тэр бол танихгүй хүмүүстэй төвөггүйхэн ойлголцдог, шинэ нөхцөл байдалд амархан дасдаг хүн байна.
Төлбөрийн карт ≠ Бэлэн мөнгө
Төлбөрийн карт хэрэглэх дуртай хархүү бол 6) зэрэг дэвд дурлагч. “Тэр нэр алдарт дуртай, өөртөө итгэлтэй нэгэн байж болох юм. Ийм хүн санхүүгийн зорилгодоо хүрдэг. Харин үргэлж бэлэн мөнгөөр төлбөр хийдэг бол 7) тэр санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө хангах чадалтай, бие даасан нэгэн бөгөөд харин энэ нь түүнийг хэцүү байдалд оруулдаг.  Хэрэв залуугийн чинь түрийвч хоосон бол яах вэ? 8) Энэ бол яалт ч үгүй бусдаас хамааралтай, өөрийгөө ч тэжээх чадваргүй амьтан гэсэн үг.
Түүний муу зуршлууд
Мөрийтэй тоглох дуртай эрчүүд 9) эрсдэл хийж таашаал авах дуртай. “Гэвч тэдний энэ өөртөө хэт итгэсэн өөдрөг сэтгэл нь жинхэнэ бодит байдалтай нүүр тулгарахад өөрсдийг нь хэцүү байдалд оруулдаг”. Архаг тамхичид бол 10) сэтгэлийн  түгшүүртэй, санаа зовомтгой хүмүүс байдаг бөгөөд тэднээс амлалт авах их хэцүү. Хэрэв архинд шунамхайрагч нэгэн бол 11) найдваргүй нөхөр гэдгийг илтгэнэ” гэж Нашвиллийн Вандербилт Их Сургуулийн туслах профессор, Митчелл Паркс өгүүлж байна.
Түүний харилцааны хэв маяг
Хэрэв болзоот хүн чинь утсаар ярихын оронд емэйл бичихийг урьдал болгож байвал 12) тэр ч хатуухан л самар байна даа. “Тэр өөрийн хэлж ярьж байгааг засварлах боломжтой харилцааны арга хэлбэрийг сонгож байнаа гэдэг нь өөрийнхөө үнэн төрхийг харуулахыг хүсэхгүй байгааг илэрхийлж болох юм. Харин интернетийн мессенжерт “нугасгүй” дуртай бол 13) танаас өөрт нь байнга анхаарал тавьж, үргэлж дэргэдээ байхыг шаардана. Утсаар харилцахыг илүүд үздэг бол яах вэ? 14) Тэр жаахан хуучинсаг үзэлтэй, юмыг номын дагуу хийх дуртай хүн байж болох юм. Гэхдээ тэр дотно харилцаа үүсгэхээс айхгүй” гэж Сан Диегогийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Жефф Брайсон зөвлөж байна.
Түүний таашаадаг таны хувцас
Хэрэв таны подволк, жийнсэн өмд, эсвэл зуны хөөрхөн богинохон даашинз чинь бие барьсан хувцаснаас чинь илүү болзоот залууд чинь таалагддаг бол 15) та тун энгийн бөгөөд номхон дөлгөөн залуутай болзож байгаа юм байна. Харин маш алдартай дизайнерийн зохиосон хувцас өмсөх дуртай бүсгүйд татагдсан хархүү байвал 16) нэр алдарт их ач холбогдол өгдөг хүн байдаг. “Тэр магадгүй их мөнгө хийдэг ч мөнгө түүний амьдралд хэтэрхий чухал байр суурь эзэлнэ. Харин Кармен Электра шиг од болсон бүсгүйтэй хөтлөлцөн явахыг мөрөөддөг залуу бол 17) амиа бодсон хүн байна. “Тэр бусдаар бишрүүлж, атаархуулахад маш их үнэ цэнэ өгдөг хүн” гэж Лос Анжелесийн клиникийн сэтгэл зүйч, доктор Нэнси Ирвин хэлжээ.
Замын түгжрэлд яаж ханддаг вэ?
Хэрвээ тэр байсхийгээд л эгнээнээсээ гарч ороод, удаан яваа нэгнийг зай барихгүй шахаад л, бусад жолооч нар луу муухай муухай хардаг бол 18) “энэ яахын аргагүй уур хилэнгийн асуудалтай нөхөр байна гэдэг нь тодорхой. Ийм хүчтэй зан чанар ажил дээр нь хэрэг болдог байж болох ч иймэрхүү маргаанч залуутай харилцааны тал дээр ойлголцоход нэлээд хүндрэлтэй” гэж Хавайн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор, “Замын уур хилэн ба түрэмгий жолооч” номын зохиолч Леон Жэймс хэлжээ. Харин замын гацаа түгжрэлд бясалгал хийж байгаа мэт амар амгалан ханддаг бол 19) “тэр өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүн байх магадлалтай”.
Ресторанд юу захиалдаг вэ?
Зүгээр л мах-төмс маягийн хоолонд дуртай залуу бол 20) ерөнхийдөө туйлбартай, найдаж болох залуу. “Гэхдээ тэр адал явдалд тийм ч их дуртай биш”. Хэрэв болзоот хархүү чинь элдэв сонин хачин хоолонд дурлагч бол 21) “та аливаа юмыг аяндаа болох ёстой гэж үздэг хүнтэй болзож байгаа бөгөөд тэр ямар ч өөрчлөлтгүй байхаас амархан залхдаг хүн юм” гэж имижийн багш, “Өнгөл, тэгээд харуул: Шинэ дүр төрхтэй болох 31 өдөр” номын зохиолч Даяана Даниелс хэлж байна.
Хэтэрхий цэмцгэр ба замбараа муутай эр
Хиртэй оймсоо сагсанд шидчихдэг залуу бол нэг хэрэг, гэтэл шургуулгандаа оймснуудаа өнгө өнгөөр нь ялгаж тавьдаг хүн бол харин ч ёстой өөр хэрэг шүү. 22) “Энэ эртэй зугаатай байна гэхэд арай л “сэрүүдэх” биз. Дээрээс нь тэр таныг өөр шиг нь цэвэрч нямбай байхыг хүсэх болно” гэж Даниелс зөвлөж байна. Харин эмх цэгц муутайхан, замбараагүй эрэгтэй бол 23) хайш яаш боловч илүү нээлттэй. Гэхдээ угаалгын өрөөнд нь хэзээ ч бие угаах сойз энээ тэрээ хараагүй бол 24) тэр төлөвшөөгүй юм уу, эсвэл зүгээр л залхуу хойрог амьтан юм.
Телевизийн дуртай шоу нэвтрүүлэг
Хэрэв тэр хошин шогийн нэг цувралаас нөгөө цувралыг үргэлжлүүлэн үзээд суучихдаг нөхөр бол үүнийг анхааралдаа аваарай. 25) “Тэрээр стрессээ хошин шогоор тайлдаг залуу байна. Энэ бол сайн зүйл. Яагаад гэвэл тэр танд уур хилэнгээ гаргахгүй, бас өөрийнхөө тайван байдлыг алдахгүй. Гэхдээ ийм залуутай чухал асуудлаар нухацтай ярилцахад нэлээд төвөгтэй байдаг. Таныг чухал юм ярих гэж оролдох бүрд чинь тэр бултахыг оролдоно” гэж ТV-ийн продюсер, “Болзооны нууц: Ганц биетэнгүүдэд зориулсан зугаатай боловч утга учиртай нийгмийн амьдралд хөтлөх удирдамж” номын зохиолч Хедда Мускат зөвлөжээ. Харин мөрдөгч маягийн шоу үзэх дуртай хүн бол нэг талаас 26) аливааг задлан шинжлэх дуртай, юм боддог байрын залуу байна. “Тэр өөрийнхөө асуудал шийдвэрлэдэг чадвараараа бахархдаг төдийгүй танд дэмжлэг туслалцаа хэрэг болох үед таны төлөө зүтгэнэ” гэж Мускат хэлж байна.
Тэр айлын хэд дэх хүү вэ?
“Айлын ууган хүүхэд бол 27) ер нь хариуцлагатай, үүрэг хүлээж сурсан байрын залуу”. Харин болзоот чинь айлын отгон бол 28) “нэлээд гайгүй бүтээлч, гэхдээ жаахан дуулгаваргүй байж мэдэх эр байна”. Дунд хүү бол “анхаарал халамж нэхэж мэдэхээр  эмзэг залуу” гэж “Хүсүүштэй эрчүүд” номын зохиолч Нэнси Фаган зөвлөжээ.

Олны дунд хэрхэн биеэ авч явдаг вэ?
Та түүнтэй гадуур гарах үед тэр таныг тэр аяар чинь “бүрхчихдэг” бол 30) “тэр танд нэг бол өөрийгөө гайхуулах, эсвэл цар хүрээгээ харуулахыг оролдож байгаа бөгөөд аль аль нь өөртэй итгэлтэй биш, найдваргүй гэдгийг илтгэнэ” гэж Накамото хэлж байна. Олны дунд явахдаа биеэрээ хүрэлцэхээс дургүйцдэг залуу бол 31) өөрөө танд ямар байгаагаа, бас таныг өөрт нь ямар байгааг сайн итгэлтэй мэдэж чадахгүй байгаагийн шинж.
Тэр таныг машинаараа хүргэж өгдөг үү, эсвэл та түүнийг хүргэж өгдөг үү?
Шууд л би жолоодно энээ тэрээ гэдэггүй залуу бол 32) “ядаж зарим үед хоорондын харилцаагаа залж жолоодох боломжийг танд олгоно. Таны машинд яваа мөртлөө жолоог чинь булааж авдаг эр бол 33) сайнаар бодоход их хуучинсаг нөхөр, харин муугаар хэлбэл хүнийг цагдаж хянасан өөдгүй амьтан” гэж Келли хэлж байна.
Өөрийгөө тордогч
Дэлгүүр болгоны цонхонд өөрийгөө харж явдаг залууг та нэг их анзааралгүй өнгөрсөн байж болох юм. Гэвч сонирхолтой нь энэ бол 34) амжилт л гаргаж байхыг гол зорилгоо болгосон нэгний шинж тэмдэг юм. “Өөрийгөө илэрхийлнэ гэдэг иймэрхүү залуугийн хувьд хамаг утга учир нь байдаг. Үүнийгээ тэр өөрийгөө хүндэлж байгаагийн, бас амжилтын хэмжүүр гэж үздэг. 35) Харин анхаарал татахааргүй, биеэ тоодоггүй залуу бол алдар нэрд тэр бүр дурладаггүй, “гэхдээ түүнтэй сэтгэл санааны хувьд холбогдоход хялбархан байдаг. Учир нь тэр бол өнгөц хүн биш бөгөөд хүний дотоод сэтгэл түүнд илүү чухал байдаг.
Нүд рүү чинь хардаг бол
“Ярилцаж байхдаа нүд рүү хардаггүй залуу бол 36) итгэлтэй хүн биш байж болно. Харин ярьж байхдаа таны нүд рүү өрөмдөх мэт хардаг бол 37) тэр таныг сүрдүүлэхийг оролдож байж болох юм. Гэтэл тань руу удаан  ширтдэг бол та бараг ойлгож байгаа даа, 38) тэр танд үнэхээр хайртай юм байна.
Түүний ярианы хэв маяг
Хэрэв таны залуу чинь минут тутамд амаа том том хөдөлгөж ярьдаг бол 39) та илүү өөртөө төвлөрсөн, эрч хүчээр дүүрэн залуутай уулзаж байна. “Хурдан ярьдаг хүмүүс нь бусдад сэтгэгдэл төрүүлэх гэж хэт чармайгаад сонсогчдоо мартаж орхидог” гэж ДиРеста хэлж байна. Удаан ярьдаг хүмүүс 40) аливаад аюулгүй талаас нь ханддаг. “Амнаасаа гарах үг бүрээ хэлэхээсээ өмнө цэгнэж боддог хүн амьдралд ч мөн адил ингэж ханддаг. Тэд харайхаасаа өмнө эхлээд хардаг хүмүүс”. Хэдийгээр та түүнээс тийм ч олон гэнэтийн бэлэг аваад байхгүй ч, тэр ямар ч л байсан хэлсэн үгэндээ эзэн болно.
Зөвхөн цаг хугацаанаас л суралцах зүйлс
Тэр хэр үнэнч байх вэ: Танд найз нөхөддөө үнэнч байдаг шигээ танд хандах нь уу гэдгийг харж, хүлээ.
Тэр хэлсэн үгэндээ хүрдэг бол: Танд өмнө нь амалсан амлалтандаа үнэхээр хүрэх нь үү?
Түүний үл анзаарагдам жижиг зуршлууд: Цаг хугацаа л тухайн хүнийг хэн бэ гэдгийг  хэлж чадах өчүүхэн жижиг нарийн ширийн зүйлсийг харуулдаг.
Эцэг эхийнх нь хагарал түүнийг дагадаг бол: Тэрээр нэгэнтээ гэр бүлтэйгээ сэтгэл санааны маш том асуудалтай байсан байж болох юм.

No comments:

Post a Comment