
Хүний цус 700-800г гемоглобиныг агуулж,1л орчим хүчилтөрөгчийг шингээдэг. Амьсгалах нь биомеханикийн хөдөлгөөн юм.
Эрүүл хүн өдөрт 20.000л эзэлхүүн агаараар амьсгалах ба насанд хүрсэн хүн, нэг минутанд арван тав орчим удаа амьсгалдаг аж. Амьсгалах үйл ажиллагаанд хүний бие зүйн, үйл ажиллагааны гурван өөр бүтэц оролцдог. Үүнд
Дорнын анагаах ухааны ном зохиолд уушиг нь биеийн дотоод түшмэл эрхтэн, амь баригч хий, дээш гүйгч оршиж амьсгалыг татуулах, ярих, цэр салсыг гадагшлуулах, үнэрлэх, дуу авиаг тод яруу болгох зэрэг үйлдэлд оролцдог хэмээн дурьдаад уушгины цэцэг эрхтэн нь хамар гэжээ. Мөн түүнчлэн уушиг намрын улиралд бие махбодийг удирдан жолоодмой хэмээжээ. Өвөг дээдэсийн олон зууны туршид уушгины өвчин зовиурыг анагаан эдгээж ирсэн, жуган нэрин-а, зову нэрин-а, лидэр дүнтан, сороол гүтан зэрэг эрдэм чадал төгс жор найралтууд байдаг.Уушгинд хамгийн тустай нь жуган гээд, Хөвсгөлийн сайхан хангайд байх энэ эрдэс дээд чанартай нь гэж бас дурьджээ. Намар өвлийн хүйтэн сэрүүн улиралд ханиад, томуу, уушгины өвчлөл ихсэх нь амьдрал практикт элбэг тохиолддог.
Уушгины үүрэг.
- Амьсгалын зам
- Уушиг
- Цээжний араг яс
- Хамар
- Хамрын хөндий
- Залгиур хоолой
- Таглаа мөгөөрс
- Улаан хоолой
- Дууны хөвч
- Мөгөөрсөн хоолой - баруун зүүн хэсэгт салаална.
- Гуурсан хоолой- Цааш салаалж уушиг бүрд хорин гурав салаалж, гуурсан хоолойн мөчрийг үүсгэдэг. Хамгийн жижиг гуурсан хоолойн голч нь 1-мм ээс ч бага байна.
- Уушиг. Хөнгөн жинтэй, сунах чанартай, эзэлхүүнтэй эрхтэн, баруун зүүн гэсэн хоёр уушигтай. Баруун нь гурван хэсэгтэй, уушигны нийт хэмжээний 55-60 хувийг эзэлдэг ба зүүн уушиг нь хоёр хэсэгтэй. Цулцан /уушиг/ нь, уушигны тараагуур, хураагуур судас, гуурсан хоолойн салаанууд, цулцангийн цорго, цулцангийн хөгд гэсэн бүтэцтэй.
- Цээжний араг яс. Энэ нь яс-мөгөөрсөн холбоос бөгөөд холбогч эд ба булчинд холбогддог. Амьсгалд оролцдог учраас өрцний орчмоор уян байдаг. Амьсгалах явцад хавиргыг өргөх ба буулгах, өрцний хөдөлгөөн зэрэг биомеханикийн хөдөлгөөнүүд амьсгалын булчингийн оролцоотойгоор хийгддэг.
- Гадаад амьсгал
- Уушгины амьсгал
- Цусаар хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хий зөөвөрлөгдөх
- Цус ба бие махбодийн эдийн хоорондох хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийн солилцоо
- Эдийн амьсгал
Дорнын анагаах ухааны ном зохиолд уушиг нь биеийн дотоод түшмэл эрхтэн, амь баригч хий, дээш гүйгч оршиж амьсгалыг татуулах, ярих, цэр салсыг гадагшлуулах, үнэрлэх, дуу авиаг тод яруу болгох зэрэг үйлдэлд оролцдог хэмээн дурьдаад уушгины цэцэг эрхтэн нь хамар гэжээ. Мөн түүнчлэн уушиг намрын улиралд бие махбодийг удирдан жолоодмой хэмээжээ. Өвөг дээдэсийн олон зууны туршид уушгины өвчин зовиурыг анагаан эдгээж ирсэн, жуган нэрин-а, зову нэрин-а, лидэр дүнтан, сороол гүтан зэрэг эрдэм чадал төгс жор найралтууд байдаг.Уушгинд хамгийн тустай нь жуган гээд, Хөвсгөлийн сайхан хангайд байх энэ эрдэс дээд чанартай нь гэж бас дурьджээ. Намар өвлийн хүйтэн сэрүүн улиралд ханиад, томуу, уушгины өвчлөл ихсэх нь амьдрал практикт элбэг тохиолддог.
Уушгины үүрэг.
- Амьсгалах
- Уушгины амьсгалын бус үүрэг нь уушгиа хамгаалах ажиллагаа юм.
Хоёрдугаарт уушгин дах биологийн идэвхт бодисын үйлчлэлээр хамгаалагддаг.
Тухайлбал интерферон, иммуноглобулин, лактоферрин гэх мэт.
Уушгины өвчнүүдийн үед гарах шинж тэмдгүүд.
- ханиалгах
- амьсгаадах амьсгал давчдах
- хоолой боох, бачуурах, сөөх
- цээж хэржигнэх
- цэрэнд цус үзэгдэх
- хөхрөх
- цээжээр өвдөх
- халуурах
- удаан хугацаагаар уушгины өвчнөөр өвдсөн үед хумсны үзүүрүүд овойж бөөрөнхийрдөг.
- бактери, вирус, мөөгөнцөрийн халдварууд
- тамхидалт
- агаарын бохирдолт.
- цээж гэмтэх
- идээт халдвар биед тархсанаас, улаан эсэргэнэ, улаан бурхан, гэдэсний хижиг зэрэг өвчнүүдийн хүндрэлээс болж уушиг өвчлөх
- хүрээлэн байгаа орчны агаарын бохирдолттой тэмцэх
- ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих
- ажил амралтаа зөв зохицуулах
- өрөө тасалгаагаа агааржуулах
- шороо тоосноос хамгаалах
- зөв хооллох
- биеэ чийрэгжүүлэх
- хэт халах, даарахаас сэргийлэх
- биед байгаа голомтот халдвар болох хорхойтсон шүд, ангина, чихний булаг зэргийг төгс эмчлүүлэх
- вакцин хэрэглэх
- амьсгалын дээд замын хурц үрэвсүүдийг төгс эмчлүүлэх
- өвчлөгсөдийг тусгаарлах
Уушгинд ач тустай, анагаах чанартай хүнсний зүйлс
Сонгино, сармис, анис, алим, чацаргана, мөөг, шар буурцаг, байцаа улаан лооль улаан чинжүү, сүү, тараг аарц, зөгийн бал, загасны мах
Сонгино, сармис, анис, алим, чацаргана, мөөг, шар буурцаг, байцаа улаан лооль улаан чинжүү, сүү, тараг аарц, зөгийн бал, загасны мах
No comments:
Post a Comment