Monday, December 14, 2009

Хос бөгжний дэлхийн номер нэг брэнд Christian Bauer Монголд…




Дэлхийн хамгийн шилдэг брэндийн хос бөгж үйлдвэрлэдэг, 125 жилийн түүхтэй Christian Bauer компани Монголд орж ирлээ. 40 гаруй оронд салбартай энэ компаны Монгол дахь салбарын захирал Б. Анхбаяр бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж байна.

- Дэлхийд алдартай брэндийн бөгжөөр гангарах боломжийг олгож байгаа танай хамт олонд баяр хүргэе. Энэ брэндийн гол онцлог нь…
- Баярлалаа. Christian Bauer зөвхөн гурван төрлийн материал ашиглаж бөгжөө үйлдвэрлэдэг. Үүнд: Platin /дэлхийн хамгийн үнэтэй металл/, Aлт /цагаан, шар, улаан/, Шигтгээний хувьд ганцхан л төрлийн Diamаnd буюу алмаз эрдэнэ ашигладаг.
Бөгжнийхөө дотор болон гадна талд хүссэн үг, үсэг, тоо бичүүлэх боломжтой. Мөн та дэлхийн аль ч орны сорьцын албаар өөрийн бөгжнийхөө сорьц болон алмаз эрдэнийн чулууныхаа кратыг шалгуулж болно. Герман орныг монголчууд хамгийн чанартай топ брэндийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээр нь сайн мэднэ. Чанар бол манай бүтээгдэхүүний гол онцлог.
- Хос бөгжний үнэ цэнэ чухам юунд байдаг вэ?
- Хос бөгж бол гэрлэгсдийг хос гэдгийг нь батлах ганцхан зүйл шүү дээ. Хуримын гоёмсог даашинз, туфль бол тухайн цаг хугацааны хэрэглээ төдий л зүйл. Европт хүмүүс хуримын бөгжиндөө үнэ цэнэтэй хандаж үр хүүхэддээ өвлүүлэхийг чухалчилдаг. Манай монголчууд ч гэсэн хуримын бөгж амьдралын өнгийг харуулдаг гэж ярьдаг. Хосуудын амьдралын гайхамшигтай торгон мөчүүдэд ямагт хамт байж тэр олон жилийн түүхийг өгүүлэх бэлзэгийг хүүхэд, хүүхдийн хүүхэд гээд удам дамжин хадгалагдан зүүж явна гэж бодохоор сайхан шүү дээ. Үнэ цэнэ нь үүнд л байгаа юм.
Энэ бөгжийг хуримаа хийх гэж буй залуухан хосуудаас гадна хурим хийсэн дурсгалт өдрөөрөө хайрт ханьдаа хамгийн чамин тансаг бэлэг болгон авч өгч болно. Түүнчлэн өнө удаан жилийн аз жаргалтай хамтын амьдралын баяр болох алтан, мөнгөн хуримаа хийх ээж, аавдаа энэ бөгжийг бэлэглэвэл хамгийн үнэтэй бөгөөд үе уламжлагдан үлдэх үнэтэй дурсгал болно гэж бодож байна.
- Үнийн хувьд …
- Хос бөгж 600 - 2450 евро. Алмазан шигтгээ олон орсон мөн дэлхийн хамгийн үнэт металл платинаар хийгдсэн бол үнэ арай өндөр болно л доо.
- Бөгжийг зөвхөн захиалгаар авчирна гэж ойлголоо. Захиалгаа хаана, яаж өгөх вэ?
- Тийм, тэгэхгүй бол бид хэнд таарна гэж бөгж авчрах вэ, размер таарахгүй бол хасуулах хэрэг гарна хасаж засахаар сэв сууна. Монголд хасдаг мэргэжлийн газар ч бараг байхгүй гэж хэлж болно. Мөн ихэнх хосууд бөгжиндөө утга учир бүхий нэр, тоон тэмдэгтийг лазераар бичүүлдэг учраас захиалгаар л нийлүүлдэг.
Манай www.weddingring.mn ба ввв.хуримын-бөгж.мн вэб сайтад 2007-2008 шинэ загварууд бий. 125 жил хос бөгж үйлдвэрлэж байгаа компаны урын санд байгаа бөгжийг багтаах боломжгүй юм л даа. Тийм болохоор манайд байгаа каталогуудыг үзээд таалагдсан бөгжөө хүссэн өнгийн алт эсвэл платинаар хийлгэж болно. Жишээ нь 36 номерын бөгж улаан алтаар каталогит байгаа бол хэрэглэгч үүнийг шар эсвэл цагаан алтаар хийлгэхээр захиалж болно. Мөн тусгай зориулалтын багажаар хурууны хэмжээг авна. Хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн, яг размер таарсан бөгжийг нэгээс гурван долоо хоногт нийлүүлнэ.
Голомт хотхонд байдаг “Шилмэл загвар” компаны байрны 2-р давхарт байрлаж байгаа манай компаны байранд ирээд бөгжнүүдийг үзэж сонирхож болно. 99124901 тоот утсаар мэдээлэл авч болно.
- Энэ брэндийн хос бөгжийг зүүдэг дэлхийн алдартай одууд, бизнесийн хүрээнийхэн мэдээж байдаг байх.
- Тийм ээ, мэдээж европын дээд хүрээнийхэн бүгд зүүдэг. Жишээ нь дэлхийн хамгийн баян Билл Гейтс, түүний эхнэр Мелинда Френч нар Christian Bauer брэндийн бөгжний хамгийн энгийн загварыг зүүдэг. Мөн Японы хунтайж түүний гэргий энэ брэндийн хос бөгж зүүдгийг мэдэх хүн цөөн байх. Christian Bauer брэндийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.weddingring.de болон www.christianbauer.jp вэб сайтуудаас нэмэлт мэдээлэл авах боломжтой.
- Танд баярлалаа.






No comments:

Post a Comment