Monday, December 14, 2009

Дийлэнх хосуудын гаргадаг алдаа







“Бие биетэйгээ зөв харилцах чадваргүйгээс маргах нь цөөнгүй байдаг. Дотор хуримтлагдсан сөрөг зүйлс маргалдахад хүргэж харилцаанд сэв суулган эцэстээ хосуудыг хүйтэн, хөндий болгодог” гэж “Харилцааны хүндрэлүүд: яагаад эрэгтэйчүүд,  эмэгтэйчүүд бие биенээ ойлгодоггүй вэ” номын зохиогч, Америкийн сэтгэл судлаач Стив Стивенс дүгнэжээ.
Дутуу хэлсэн үгс
Энэ бол хүмүүсийн харилцаанд гардаг хамгийн түгээмэл алдаа юм. Бодоод үз дээ: Та дараагийн пүрэв гаригт найзуудтайгаа уулзахаар болзсоноо яриан дундуураа цухас дурдаад өнгөрчээ. Найзуудтайгаа уулзах болсноо хэлэхэд л хангалттай гэж бодсон учраас хэзээ, хаана, чухам хэнтэй уулзах гэж байгаагаа хэлсэнгүй. Үнэндээ  юу өмсөж, хэрхэн гоёж явах вэ гэдэгтээ та хамгийн их санаа зовж байж. Гэтэл болзсон өдөр болоход та түүнээс “Уулзалттай гэнээ? Юун уулзалт? Хэнтэй?” гэсэн асуулт сонсоод, түүнд байдаг уураа гаргана.
“Дурлалт хосуудын харилцаа найз нөхдийн харилцаанаас хамаагүй ялгаатай, - гэж Стив Стивенс тайлбарлаж байна. Та хоёр тайлбаргүйгээр бүгд ойлгомжтой гэж найдахад хүрч “бид” гэж нэрлэх болтлоо бие биедээ дасчээ. Гэвч үнэндээ бол тийм биш, намайг бага анхаарч байна, үл тоож байна хэмээн гомдох зүйл гардаг. Чухам эндээс харилцан ойлголцлын асуудлууд үүсдэг.
Гарц: Үүнээс зайлсхийхийн тулд дараагийн удаа хамгийн чухал зүйлийг ч орхигдуулалгүйгээр бүгдийг  тодорхой хэлж байгаарай. Хариултыг нь анхааралтай сонс!
Харилцахад тохиромжгүй цаг
Хайртыгаа зурагт үзэж байхад яриа өдөх гээд дэмий. Түүнийг тайван, амар сууж, яриаг тань сонсох тохиромжтой мөч мэт танд санагдаж болох юм. Бас л үгүй юм. “Эмэгтэй хүний тархинаас ялгаатай нь эрэгтэйчүүдийнх нэг зэрэг хэд хэдэн даалгавар биелүүлэх чадваргүй байдаг. Эрэгтэй хүн зурагт үзэж байхад түүний бүх анхаарал зөвхөн дэлгэц дээр төвлөрч, тархины бусад хэсэг нь “унтаж” байх учраас тэр таньтай ярих чадваргүй байдаг” гэж доктор Стивенс нотолж байна.
Ярих тохиромжгүй цаг маргаан дагуулах нь бий. Нэг зүйлд санаа тавьж байгаа хүн бухимдаж, харин яриа өдөж байгаа хүн  таагүй байдалд ордог.
Гарц: Юуны түрүүнд түүнийг завтай эсэхийг, хэдхэн минут анхаарлаа өөрт тань хандуулах боломжтой эсэхийг лавлаарай. Дараа нь тэр таныг чухал зүйл хэлэх гэж байгааг ойлготол хэлэх гэснээ товчхон тайлбарла. Хэрэв үнэхээр чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй байгаа бол хоёулаа харьцангуй чөлөөтэй байх үеийг сонгох хэрэгтэй. Хоёулаа хамт юм хийж байхдаа, жишээ нь, та хоолоо бэлтгэж, нөхөр тань ширээ засаж байх үеийг сонгоорой.
Зохисгүй эхлэл
Бүсгүйчүүд хайртыгаа таагүй мэдээнд сэтгэл зүйн хувьд бэлтгэх гэхдээ л “Би чамд эрт хэлэх гэсэн боловч тохиромжтой мөч байсангүй”, ”Тэгээд ч миний санаа чамд таалагдахгүй…” гэсэн үгийг цөөнгүй хэрэглэдэг. Тэгвэл  одоо  өөрт чинь эдгээр үгийг хэлбэл яах бол бодоод үз дээ… Эдгээр үг тэнцвэрт байдлыг алдагдуулна гэдгийг зөвшөөрнө биз!
“Санаа зовохдоо бүсгүйчүүд хайртыгаа ярианд бэлтгэхийг эрмэлздэг, -гэж Стивенс тайлбарлаж байна. Гэвч эрэгтэйчүүд “халаалтыг” сэтгэл зүйн дайралтын эхлэлийн дохио хэмээн хүлээн авдаг. Түгшүүрийн “дохио”  сонссон эрэгтэй хамгаалалтын бэлтгэл байдалд орж, танд  хүчтэй хариу өгөхөөр бэлтгэнэ.
Гарц: Түүнийг “Хайрт минь, муу мэдээ дуулгая” гэсэн тааламжгүй эхлэлээр сандраахын оронд, арай зөөлөн арга бодож олохыг хичээ.
Ганцаараа удаан ярих
Таныг ямар нэг юм ярьж байхад хайрт тань дундаас нь анхаарч сонсохоо больчихдог нь үнэхээр гомдмоор. Гэтэл эрэгтэйчүүд эхний гурван минутын яриаг анхааралтай сонсох чадвартай байдаг. Үүнээс хойш түүний сонирхол буурдаг.
“Эрэгтэй хүний  анхааралтай сонсох хамгийн удаан үргэлжлэх хугацаа гурван минуттай л тэнцэнэ. Хэрэв таны яриа илүү удаа үргэлжилбэл та сонсогчоо алдсанд тооц” гэж Стивенс тайлбарлаж байна.
Эцэст нь таны тэвчээр барагдаж, та болон таны амьдрал түүнд ямар ч хамаагүй байдаг хэмээн түүн рүү дайрна.
Гарц: Үндсэн зарчмыг баримтлахыг хичээ. Анхаарлыг нь татаж байхын тулд ярих явцдаа хайртдаа асуулт тавь эсхүл түүнийг ярианд эргэн оруулахын тулд түүний хөл эсвэл гарт хүрч болох юм.
Нууц задлах
Шударга болоод чин сэтгэлээсээ байх нь маш чухал, гэхдээ нууцыг задлах нь заримдаа та хоёрын харилцаанд хортой байж болох юм. Таны үсний шинэ засалт зохихгүй байгааг, худалдаж авсан даашинз тань багадаж байгаа талаар таны нөхөр мэдэж байгаа эсэхийг та мэдэхгүй байсан нь дээр байх.
“Гэр бүлийн хоёрын дунд нууц байх ёсгүй эсвэл тэд бодож санаж байгаагаа, сэтгэгдлээ хуваалцаж байх ёстой гэж бодвол алдаа болно” гэж Стивенс үзэж байна. Бие биедээ бүхнээ ярьж байгаа байдлыг хуурамч дүр эсгэлт гэдэг.
Гарц: Түүний шинэ цамц танд огт таалагдахгүй байсан ч дуугүй байсан нь дээр. Таны хайрт эрт, орой хэзээ нэг цагт цамцнаасаа уйдаж, түүнийг шүүгээний мухар руу чулуудаж орхино. Түүний хувцаслаж байгаа байдлын талаар цаг үргэлж ямар нэг таагүй зүйл хэлээд байвал өөрөө хурц шүүмжлэлд бас өртөх болно. Тэр цагт яриа таатай байхгүй л байх…

No comments:

Post a Comment