Monday, December 14, 2009

Сайхан өгзөгтэй харагдая гэвэл

Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг өөхөн эдийн хуралдсан байдлыг нь харгалзан үзэж үндсэн гурван хэлбэрт хувааж үздэг.
Нэг. Эмэгтэй хэлбэр буюу лийр хэлбэрийн галбир.
Энэ нь бүсгүй цээж жижиг, нарийн хавчгар, бэлхүүс нарийн, харин ихэнх өөхөн эд нь бэлхүүс, гуя хөлөнд хуралдсан хэлбэр юм.


Ийм галбиртай эмэгтэйчүүд ихэвчлэн биеийн дээд, доод хэсэг нь 1- 2 размерийн зөрүүтэй байдаг. Мөн энэ хэсэгт хэдий туранхай гоолиг боловч хоёр гуяныхаа гадна талд их махтай /галифетай/ бүсгүйчүүд ч бас хамаарна.
Хоёр. Эрэгтэй галбир буюу алим хэлбэрийн галбир.
Энэ нь дээрхийн эсрэг, цээж, мөр, хэнхдэг, хэвлий гээд биеийн дээд хэсэг нь махлаг атлаа хөл нь нарийн галбир юм.
Гурав. Завсрын буюу алим, лийр хоёрын холимог галбир.
Өөрөөр хэлбэл бүх биеэр нь жигд тархсан өөхөн давхаргатай байна гэсэн үг. Ийм хэлбэрийн галбиртай эмэгтэйн хувьд бие махбодод нь дааврын өөрчлөлт орсон бөгөөд аажимдаа хэт таргалалантанд өртөх өндөр магадлалтай.
Ингээд та чухам эдгээрийн алинд нь хамаарах галбиртайгаа олж тогтоогоод өөрийгөө өөрчлөхийг хичээгээрэй. Ингэж өөрчлөгдөхөд хамгийн түрүүн анхаарал хандуулах хэсэг бол гуя өгзөг байдаг. Ихэнх эмэгтэйчүүд цээжин биеэрээ харьцангуй хурдан турдаг ч өгзөг бөгс нь тарган хэвээрээ байх нь бий. Тиймээс бүсгүйчүүд өгзөг, гуяндаа байнга анхаарч явах хэрэгтэй юм.
Мөн бүсгүйчүүддээ сануулахад сайхан өгзөгтэй харагдъя гэвэл:
1. Таараагүй дотуур хувцас, ялангуяа дотуур өмд битгий өмс. Мөн хэт их тор, дэндүү онцгой хээтэй тор, үдээс, резин ихтэй дотуур өмд болж өгвөл битгий өмсөөрэй.
2. Дотуур хувцасныхаа өнгөнд онцгой анхаарах нь чухал. Ялангуяа цагаан, нимгэн торгомсог, гэрэлтдэг хувцасны дотор өмссөн дотуур өмд бүсгүй хүний нямбай байдал, гоо сайхны мэдрэмжийн дуран л гэсэн үг. Болж өгвөл нэг их анхаарал татахааргүй даруухан өнгө загвартайг сонгох нь зөв. Тэхгүй бол энд өгүүлсэн бүхэн таны өгзөгний бүх л сул талуудыг илрүүлж орхино.
3. Өндөр өсгийтэй гутал эмэгтэй хүний алхааг жигдрүүлж, доод биеийн бүх булчин, өгзөг хонгыг чангалж өгдөг сайн талтай. Гэхдээ судсаа өргөсгөтөл өндөр гутал өмс гэсэн үг биш шүү. Тохирсон, бололцооны өндөр өсгийтэй гутал өмсч байх нь өгзгийг өргөж, гуя хонгыг уртасгаж цэвэрхэн, гоолиг харагдуулдаг.

No comments:

Post a Comment