Monday, December 14, 2009

Өвөл хоолны дэглэм баривал ханиад томуу тусна



 АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгаанаас үзвэл бүр хоол хүнсэн дэх амин дэм, эрдэс бодисын хэмжээгээ бууруулаагүй байсан ч хэрэглэдэг илчлэгээ 40 хувиар багасгахад турж сайхан болох биш хүнд өвчтэй болох аж.

Өвлийн цагт бидний бие махбодь нарны гэрэл, амин дэм, биеийн идэвхи дутагдсанаас эсрэг биет буюу хамгаалалт байхгүй болж вирус халдлагад их өртдөг. Бие махбодийн  тулгуур нь вирусыг, ялангуяа халдвар авсан эрт үед нь устгах эсүүд болдог гэж эмч нар тайлбарладаг. Хэрэв бие тэр эсдээ шаардлагатайг авч чадахгүй бол өвчнийг эсэргүүцэхэд бэлэн бус байдаг. Хоолныхоо хувь хэмжээг хязгаарласан үед биеийн хүчээ сэлбэхэд илүү хугацаа зарцуулж, юм л бол ханиад томуу тусчихаад байдаг. Өвөл хүнийн бие эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай бодисын нөөцтэй байх ёстой, гэтэл хоолны дэглэм дархлааг хөндөж, өвчин туссан үед түргэн эдгэрэхэд саад болдог байна.

No comments:

Post a Comment