Monday, December 14, 2009

Унтаж байхдаа турах нь

Танд нойрондоо жингээ хасах бодол төрж байсан уу? Мэдээж үгүй. Хэрвээ та илүүдэл жингээ хасахыг хүсэж байвал их унтах хэрэгтэй гэж нойр судалдаг эрдэмтэд баталж байна.

Хүний нойр (нойрны үргэлжлэх хугацаа, чанар) болон илүүдэл жингийн хоорондын хамаарлыг судалж эхлээд удаагүй боловч нойр дутуу байх нь гормоны түвшинд өөрчлөлт оруулснаас жин нэмэхэд хүргэдэг гэдгийг аль хэдийнээ нотолжээ. Зургаан хоногийн туршид хоногт 4 цаг унтаж байсан 11 залуугийн нүүрсусны солилцоо болон эндокрины ажиллагаанд өөрчлөлт орсныг илрүүлсэн судалгааны тухай 1999 онд Английн анагаахын нэг сэтгүүлд нийтлүүлсэн байна. 2000 онд гормоны өөрчлөлт нь наснаас хамаардаг болохыг нотолсон бас нэг судалгааны тухай нийтэлжээ.

Хүний гормон нь 24 цагийн хэмнэлд захирагддаг. Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны ажиллагаанд өөрчлөлт ордог. Таны бие организм сүүн бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй, хоол идэх дур ихсэвч идсэн хоолоо зохих ёсоор нь боловсруулдаггүй байна. Гормоны өөрчлөлтөөс болж жин нэмэх аюултайгаас гадна чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Ихэнх залуу хүмүүс хэдхэн цаг унтахад л хангалттай, эсхүл унтахгүй байсан ч чадна гэж боддог. Үнэндээ бол тийм бус. Амьдралынхаа туршид бид унтахдаа хангалттай хугацаа зарцуулах ёстой.
Доорхи 10 үндсэн шалтгааны улмаас бид сайхан унтаж чаддаггүй байна.
Үүнд:
1. Сэтгэл санаа тайван бус, стресс
2. Өвчин тусах
3. Чимээ шуугиан
4. Гэрэл
5. Ажлын хэт ачаалал
6. Кофеин
7. Архи
8. Эм (тураах эм, ханиад, харшил, багтрааны эм)
9. Уур хилэн буюу сэтгэл санаагаар унах
10. Айдас
Шөнө бүр сайхан унтахын тулд та нойроо зохицуулах ёстой. Энд ” Унтах 4 У” гэж нэрлэсэн дараах томъёо танд тун их тус болно. Үүнд:
Унтах цагаа зохицуулах.
Өдөр бүр тогтмол цагт босож бай. Хэрвээ та долоо хоногийн турш өглөө 7 цагт боссон бол амралтын өдрүүдэд ч мөн адил 7 цагтаа босоорой. Хэрвээ дандаа чадахгүй бол өдөр зүүрмэглэх хэрэггүй. Тогтмол нэг цагт унтахыг хичээ. Зарим хүмүүс 9 цаг унтахад хангалттай байдаг бол зарим нь 5 бус буюу түүнээс ч бага цаг унтахад хангалттай байдаг. Та хэдэн цаг унтах шаардлагатайгаа мэдэж аваад тэр цагаа барихыг хичээгээрэй.
Унтах дүрэм.
Унтлагын өрөөгөө унтахад л ашиглаарай. Унтлагын өрөө чинь анир чимээгүй, харанхуй, сэрүүхэн байх ёстой. Та нойроо хүрсэн үед л орондоо ороорой.
Унтахын өмнө тайвшир.
Тэмдэглэлийн дэвтэртээ санааг чинь зовоож буй асуултуудаа бичээд ард нь тэднийг шийдэхээр төлөвлөж буй аргаа бичээрэй. Хэрвээ та санхүүгийн байдалдаа санаа зовж байгаа бол баруун талд нь энэ асуудлыг шийдэх бүхий л боломжтой аргуудын тухай бичээрэй. Жишээ нь, амралтаа хойшлуулах, санхүүгийн зөвлөхөөс зөвлөгөө авах, зардлаа багасгах г.м.
Унтахад саад болох зүйлс.
Архи, тамхи, кофеин гэх мэтчилэн унтахад саад болох зүйл үүнд багтана.

No comments:

Post a Comment