Monday, December 14, 2009

Цус амьдралыг тэтгэгч рашаан

Цус гэж юу вэ?
Цус гэдэг биеийн эд эс бvрт шаардлагатай хvчилтeрeгч, тэжээлийн бодис, дайврын гармон, шингэнийг хvргэж eгч, биеэс гадагшлах шаардлагагvй болсон бvтээгдэхvvнийг ялгарахад нь гадагш зeeвeрлeдeг чухал эрхтэн юм. Бидний цус: илтэст, цагаан эс, улаан бeeм, уургийн бодис агуулсан сийвэнгийн бvрдлээс тогтоно.


Цус eeрee бvхэл бvтэн ертeнц бeгeeд тvvний бvрдэл бvр нь eeрийн гэсэн eвeрмeц vvргийг гvйцэтгэж байдаг. Улаан бeeм бvх биед хvчилтeрeгч зeeвeрлeж тараадаг бол сийвэн нь уураг, эсрэг биет болон бvлэгнvvлэгч хvчин зvйлсийг тээж бvх биеийг эрчим хvчээр хангаж байдаг. Харин цагаан бeeм eвчний эсрэг хамгаалах механизм болж eгдeг бол ялтсан эс нь цус гоожилтыг зогсоох vvрэгтэй. Цус нь мeн хаягдал хэрэгцээгvй бодисыг биенээс ялган зайлуулдаг. Эдгээр нь дээд зэргээр боловсорч хeгжсeн хамгаалалтын болон тээгч тогтолцоо бeгeeд амь насыг аварч амьдрал бэлэглэж байдаг. Цус хvний биеийн бvхий л эд эрхтнээр дамжин урсахдаа гадны элементvvдийг олж илрvvлэхийн зэрэгцээ эрvvл мэндийн eeрчлeлтийг олж тодорхойлдог. Хvний бие цусны шинэ эсvvдээр байнга нeхeн тeлжигдeж байдаг байна.
Цусны бvлэг гэж юу вэ?
1900 онд Австрийн эрдэмтэн Ландштейнер хvний цусны дeрвeн бvлгийг анх тогтоожээ. Үvнээс eмнe 300-400 жил хvмvvс цус сэлбэх гэж янз бvрээр vзээд нэг л болж eгeхгvй байж. Харин Ландштейнер бvлгийн хамаарлыг бий болгосноор цус сэлбэх хэмээх буянт ажил eрнeсeн байна. Гэвч цусыг зeвхeн дeрвeн бvлгээр хязгаарлан ойлгож болохгvй нь. Учир нь эрдэмтэд цусыг 200-гаад нарийн бvлэгт задраажээ. Хэн хэддvгээр бvлгийн цустай болж тeрeх нь удамшлын асуудал буюу улаан эсийн гадаргуу дахь эсрэг биеийн эсрэг тeрeгчийнхee тогтолцоогоор л ямар бvлэгтэй нь удам дамжаад гараад ирнэ. Энэ тухай 2, 3 бvлгийн цустай аав, ээжээс тэддvгээр бvлгийн цустай хvvхэд тeрнe гэсэн тусгай генетикийн хууль бий. Бас хvмvvсийн дунд 2-4 бvлгийн цустай бол муу, 1 дvгээр бvлгийн цустай бол эрvvл саруул хvн гэсэн ойлголт нь дэндvv ташаа зvйл ажээ. Учир нь тухайн хvн эрvvл л бол ямар ч бvлгийн цустай байсан донор болдог. Бид цусныхаа бvлгийг тогтоолгож тэмдэглэж явах нь чухал шаардлагатай зvйл юм. Яагаад гэвэл хэзээ ч хэнд ч юу ч тохиолдож болно. Тухайлбал аваар осолд орж бvлэг тогтоох ийлдэсгvй тохиолдолд бvлгээ мэдэж байвал таны амь аврагдана. Нeгee талаас хэн нэгэнд цусаа eгeх хэрэг гарахад шаардлагатай. Манай улсад хамгийн элбэг нь 1 дvгээр бvлгийн цус бол vvний араас 3, 2, 4-р бvлгийн цус ордог.
Цус яагаад eвчилдeг вэ?
Цус eвчлeх гэдэг их eвeрмeц олон шалтгаантай ойлголт юм. Цусны эсvvдийн, тeлжилтийн тогтолцооны, цус тeлжvvлдэг эрхтнvvдийн эмгэгээс гадна эсийн замбараагvй ургалтаас цусны хорт хавдар vvснэ. Энэ дундаас цус багадах eвчин элбэг тохиолддог. Энэ нь цусыг байнга тeлжvvлж байдаг эрхтний хэвийн ажиллагаа алдагдах, цус тeлжvvлэхэд шаардагдах витаминууд хоол хvнсний замаар ходоодонд орохгvй байх, хурц цус алдах гэх мэт олон шалтгаантай. Удам дамждаг зарим цусны eвчний vед цусны эсийн хэлбэр дvрс, vйл ажиллагаа нь eeрчлeгдeж гэмтсэн байдаг.
Цус eвчлeхeд тогтвортой зогсолтгvй эргэлтийн тогтолцоо нь алдагдаж бие бvхэлдээ хямарна. Цус хvний биеийн эрvvл мэндийн байдлыг илтгэж байдаг болохоор цусны шинжилгээгээр хvний eвчин эмгэгийн байдал тодорхой илэрдэг.
Цусаа хэрхэн хайрлах вэ?
Эрvvл байх, эрvvл амьдрах. Архи, тамхи хэрэглэхээс болон янз бvрийн халдварт eвчин авах нeхцeлeeс зайлсхийж байх ёстой. Шаардлагагvй эм, тариа, эрээн мяраан шивээснээс хол, эрvvл орчинд эрvvл хvнстэй байх. Тийм учраас цусаа ариун сайхан байлгая гэвэл хvvхэд наснаасаа эрvvл мэнд байхыг мэдэрч сурч байх хэрэгтэй юм.
Цус нь eeрийгee хамгаалах eeрийнхee хариу урвал болж eeрийгee авардаг тогтолцоотой ч бас их эмзэг. Хамар доторх хатигаа жаахан хeндeхeд идээ нь цусанд орж бvх биед нэвчээд цус бохирдож vхэлд хvргэдэг аюултай. Цус гайхамшигтай хамгаалах дасан зохицох чадвартай ч маш эмзэг эрхтэн гэдэг нь vvнээс тодорхой байна.
Цус амьд бодис
Цус нь бусдын амь насыг авран хамгаалахын тулд сэлбэн хэрэглэж болох амьд бодис юм. Гэнэтийн осол аваар, хvчилтeрeгчийн хомсдол, бvлэгнэлтийн тогтолцоо алдагдаж цус алдах эсвэл бvлэгнэлт гэх мэтээр цусны хомдсолын янз бvрийн eвчин эмгэгт eртсeн хvмvvс eнeeдeр минут тутамд олон тeрлийн цусан бvтээгдэхvvн сэлбvvлж байна. Цусны олон тeрлийн бvрдэл хэсэг бvрийг ашиглаж болох бeгeeд тэр бvр нь хvмvvст сэлбэгдэж амь насыг нь аварч байдаг.
Манай оронд аюулгvй цусаа ард олондоо бэлэглэдэг 20 000 гаруй донортой бeгeeд Цусны тeв доноруудын цусаар 10 гаруй нэр тeрлийн бvтээгдэхvvн бэлдэж улс орныхоо цусны хэрэгцээг хангадаг.
Сонирхуулахад
Насанд хvрсэн хvний цус ойролцоогоор 4 - 5 литр буюу биеийн жингийн 8 хувьтай тэнцдэг. Харин зарим аварга биетнvvдэд 7 - 8 литр цус байдаг. Нэг шоо мм цусанд 4 - 5 сая улаан бeeм, 4000 - 11000 сая цагаан бeeм, 150000 - 400000 ялтсан эс агуулагдана. Зvрхнээс шахагдах цусны 20 хувь нь шууд тархинд очиж амьдралын чухал хэрэгцээт хvчилтeрeгчeeр хангадаг. Хvний биеийн судсуудыг залгавал уртынх нь хэмжээ 150 000 км болдог. Цусанд агуулагдах тeмeр нь хумсыг 5 см зузаан будахад хvрэлцэнэ. Цусны улаан бeeм 120, цагаан бeeм 3 - 9 хоног амьдрах чадвартай. Жирэмсэн эмэгтэйн цусны хэмжээ тeрeхийнхee eмнeхeн бараг 45 хувь нэмэгддэг.
Энэхvv мэдээллийг бэлтгэхэд тусалсан Цусны тeвийн захирал ноён Д.Улаанхvv “Цус eeрee амьдралыг тэтгэгч рашаан бeгeeд vvнийгээ бусадтай хуваалцаж зовсон нэгэндээ амьдрал бэлэглээрэй. Бvхий л амь амьдрал маань шалтгаалж байдаг цорын ганц энэ нeeц баялгаа бvгдээрээ хуваая гэж дэлхий нийтээрээ уриалж байгаа шvv дээ” хэмээн манай уншигчдад хандан уриалсан юм.

No comments:

Post a Comment