Monday, December 14, 2009

Гэрт ямар цэцэг тохиромжтой вэ?

Тасалгааны бvхий л төрлийн цэцгийг уншигч та гэртээ тарьж болно. “Цэцэг” төвд гэхэд л тасалгааны 500 гаруй нэр төрлийн цэцэг байдаг гээд бод доо. Өргөн сонголт хийх боломжтой байгаа биз. Шимтэглээ, хайтангийн төрлvvд, өнгөт болон өргөст кактус, унаган хэл, төрөл бvрийн мөлхөө, цахирмаа, удамбор, тасалгааны сарнай, хулс гээд нэрлээд зөндөө. Хэрэв таны гэрт vргэлж зун цаг ноёлж байх ёстой гэж vзвэл, та цэцгийн vрийг нэг боодол нь 250-1200 том цэцгийг дунджаар 6500, том модыг 240 мянга хvртлэх төгрөгөөр авч болно.

Гэхдээ худалдан авагчид ихэнхдээ vрслvvлэг, vр худалдан авдаг гэнэ. Учир нь өөрийн гараар суулгаж, арчилж тордон ургах, цэцэглэхийг нь харахад юу юунаас илvv сайхан байдаг байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл гарган хийсэн ажлынх нь vр дvнд бяцхан нахиа задарч, цэцэг дэлбээлхийг харах юутай ч зvйрлэшгvй их таашал болдог байна.

No comments:

Post a Comment