Monday, December 14, 2009

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь улсаас ажилчин хүний аж амьдралын баталгаа зэргийг хангахын тулд цалин хөлсний хамгийн доод хэмжээг тогтоон, ажил олгогч нарт энэхүү хэмжээнээс дээш цалин хөлс олгож байх ёстойг шаардсан тогтолцоо юм. Хамрах хүрээ: 1 хүнээс дээш ажилчныг ажиллуулж байгаа бүх аж ахуйн нэгж багтах бөгөөд ажил үйлчилгээний төрлөөс үл хамаарна.  

Одоо хэрэгжиж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ:   
Хамрах хугацаа: 2008.1.1-2008.12.31 
Цагийн хөлс: 3,770 вон

(8 цагаар тооцсон өдрийн хөлс нь 30,160 вон) 
Хөдөлмөрийн хуулийн 63-3-т зааснаар харуул, эргүүлийн ажилтай ажилчин, ажил олгогч нь Хөдөлмөрийн яамны сайдын зөвшөөрлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20%-иар багасгасантай тэнцэх цагийн хөлс 3,016 вон байна.

Дагалдан ажилчин нь ажиллаж эхэлсэн өдрөөс эхний 3 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагийн хөлс нь 10% доогуур байна.

Ажил олгогч заалтыг зөрчсөн тохиолдолд 1 сая воны торгууль ноогдуулна.

-Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин хөлсийг ажилчдад харагдахуйц байрлуулах юм уу, тодорхой мэдэгдэх ёстой.

Мэдэгдэх ёстой хүрээ: Хөдөлмөрийн доод хэмжээний цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд тооцогдохгүй цалин хөлсний хүрээ хязгаар, үл хамаарах ажилчин гэх мэт. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш олгох ёстой үүрэг:

Зөрчвөл 3 жилээс дээш хорих эсвэл 20 сая воноос дээш мөнгөн торгууль.
-Ажил олгогч нь ажилчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш хэмжээний цалин хөлсийг олгох ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шалтгаалан цалингийн түвшинг багасгахыг хориглоно.

Хөдөлмөрийн гэрээнд заахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага мөнгөн дүнг хүчингүйд тооцон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй адил олгохоор тогтооно.

Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын цагийг багасгасан (долоо хоногийн 44-40 цаг) аж ахуйн нэгжийн хувьд ажлын цагийг багасгахаас өмнө тогтоосон цалин хөлсний доод хэмжээтэй адил хэмжээний цалин хөлсийг олгох ёстой.  
Гэрээлэгчийн давхар хариуцлага: Гэрээлэгч аж ахуйн нэгжийн хувьд гэрээт тал нь гэрээлэгчийн улмаас ажилчин хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалин хөлсийг олгож байвал гэрээлэгч тал үүнд давхар хариуцлага хүлээнэ.  
Эрх ашгаа хамгаалах арга хэлбэр:Ажилчин авсан цалин нь жил бүр Хөдөлмөрийн яамны сайдын тогтоосон хэмжээнээс доогуур олгогдсон бол харьяа орон нутгийн хөдөлмөрийн газарт хандан эрх ашгаа хамгаалуулж болно.  
Сүүлийн таван жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний байдал





Хамрах хугацаа



Нэг цагийн хөлс-

(Өдрийн 8 цагаар)



Өссөн хувь, байдал

2008.01~2008.12

3,770вон - 30,160 вон

8.3

2007.01~2007.12

3,480вон - 27,840 вон

12.3

2005.09~2006.12

3,100вон - 24,800 вон

9.2

2004.09~2005.08

2,840вон - 22,720 вон

13.1

2003.09~2004.08

2,510вон - 20,080 вон

10.3






Энэхүү шинэ тарифаар бол 6 өдөр буюу 44 цаг ажилласан бол 3,770вон x 226(цаг) = 852,020вон, 5өдөр буюу 40цаг ажилласан бол 3,770вон x 209(цаг) = 787,930вон болох ажээ. Илүү цаг буюу оройн цагаар ажилласан тохиолдолд цагийн хөлсийг 50%-аар нэмж тооцдог болно.



Ер нь хөдөлмөрийн харилцаа, түүний дотор цалин хөлсний маргаантай асуудал гарвал Солонгосын Хөдөлмөрийн яамны 1350, 1544-1350 дугаарын утас руу залгаж шийдвэрлэж байна уу.

No comments:

Post a Comment