Monday, December 14, 2009

Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог



pregnant-stressХүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог.
Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.

Амьдрал  дахин  төлөвлөгдөж  эхэлнэ. “Жирэмсний явц хэвийн үргэлжлэх болов уу”, “ажил төрлөө яах вэ”, “хүүхдээ зовох гачигдах юмгүй өсгөж чадах болов уу” гэх мэт  бодол төрнө.
Хэд хэдэн төрлийн түгшүүр илэрдэг.
1. Бие организмд гарч буй өөрчлөлтийг дагасан түгшүүр. Биеийн галбир алдагдаж эхлэх, нүүрэн дээр сэвх гарах, бие хүндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол, нөхөр тоохгүй байх болов уу гэхчлэн зовиур үүсдэг.  Хүүхэд тээх нь хүний амьдралд олон тохиолдохгүй, хэдхэн сар л үргэлжлэх тул бусдад ямар харагдах нь тийм ч чухал биш шүү дээ
2. Төрөх үеийн өвдөлт олон эмэгтэйг айлгадаг асуудал. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд аливаа зүйлд бага шаналах хэрэгтэй. Бүх л эмэгтэйчүүд энэ үеийг давж гардаг, та тэднээс юугаараа дутуу гэж?
3. Хүүхэд урагт хэвийн бойжиж байгаа эсэх нь мөн л түгшүүртэй. Үүнээс гадна төрсний дараа эрүүл саруул байх болов уу, өвдөж зовох вий, яаж өсгөх вэ гэсэн бодол төрнө.
Үр хүүхэдтэй болно гэдэг  эмэгтэй хүн бүрт  тохиолддог  хорвоогийн хамгийн  сайхан  зүйл учраас нь энэ бүгдээс түгшиж  санаа зовохгүй тайван байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment