Monday, December 14, 2009

Интернетээс хайлт хийх зөвлөмж

   Интернэт хэрэглэгчид ихэвчлэн текстэн мэдээлэл, файл (зураг, дуу, программ г.м) хайх, худалдаа хийх, их дээд сургуульд суралцах зорилгоор хайлтын системийг єргєн ашиглаж байна.
Интернэт хэрэглэгчдэд цаг хэмнэж оновчтой хайж, хурдан олоход туслах хайлтын оператор коммандуудын талаар товчхон дурдъя.


Доорхи хайлтын коммандуудыг ашиглаж хайлтын системд хайлтаа хурдан хийх боломжтой.
Байгаль хамгаалал
Ой модоо хайрлан хамгаалъя
www.ena-fleg-mongolia.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Замын цагдаагийн газар
Замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё
www.trafficpolice.gov.mn
Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа


Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv коммандыг єєрийн хvссэн єргєтгєлтєй файл, баримт хайхад хэрэглэнэ. Єргєн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" єргєтгєл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт тєрєл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд тєрєл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: комманд нь хайлтаа ямар єргєтгєлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бєгєєд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зєвхєн АНУ-ын боловсролын ".edu" єргєтгєлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай єєр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зєвхєн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мfн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог. http://www. googleguide.com/help/calculator. html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.

http://www.allonesearch. com хайлтын систем.
Энэ нь бусад хайлтын vйлчилгээнvvдтэй нэгдсэн
томоохон хайлт юм. Та бvхэн хайлт хийхээс гадна Translators хэсгээс нэг хэлнээс нєгєє хэл рvv єгvvлбэрээр орчуулдаг онлайн толь бичгvvд, Academic Research хэсгээс курс, дипломын ажил, Music & МРЗ Search Engines хэсгээс тєрєл бvрийн дуу хєгжим программ бvхий файлын хайлт хийх боломжтой. Тухайлбал, Translators хэсгийн Babel Fish линкний http://babelfish.altavista. com орчуулгын хэсгээс арав гаруй хэлнээс орчуулга хийхээс гадна вэб хуудсаа єєр хэл рvv орчуулах хэрэгсэл ч байдаг.

Хэрэглэгчдээс vнэлгээ авч буй хайлтын системvvдийн талаарх олон талт мэдээлэл статистик судалгаа http://www. searchenginewatch.com сайтад байдаг. Доорх хайлтын системийг хэрэглэгчид хамгийн єргєн ашигладаг бєгєєд та ч бас оролдоод vзээрэй.
www.google.com
www.yahoo.com
www.excite.com
www.altavista.com
www.lycos.com

No comments:

Post a Comment