Monday, December 14, 2009

Bill geatsiin surguulid zaahaa marttsan 11 zuiliig ingej nerlej baina.

Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг. Билл Гейтсийн сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна.
Үүнд: 1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр. 2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийгнулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнөчамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана. 3. Сургуулиа төгсмөгц жилийн 1,000,000 төгрөгийн цалин авах магадлалбараг үгүй. Чи "гавъяа байгуулаагүй" цагт компанийн дэд ерөнхийлөгчболохгүй. 4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвалбосстой болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажилалба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юугэдэг нь хамаардаг. 5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод.Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэжхөлжиж чадсан түүхтэй. 6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл,өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцажсур. 7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовохюмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чинийөөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраасгэрээ засаад төрөө засахын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн ньдээр. 8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Заримсургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалтшүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралдчи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй. 9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй.Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн "би"-гээ олоход туслана, үүнийг чхувийн чөлөөт цагаар амжуулах ёстой. 10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээрхүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг.Эцсийн зүйл: 11. Нүдний шилтэй "онцчуудтай" сайн харилцаатай бай. Хожим тэдний нэгчиний дарга болох магадлал өндөр. Үүнээс дүгнэж хэлэхэд хэдий чибалчирхан байгаа ч гэлээ цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү.Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж,сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж,боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй болтэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүйучраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийнхүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байжболох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүнхөгжинө гэвэл царцаа намжилын үлгэртэй адил болно. Өөртөө тависанзорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагналыннэрснээс хасна гэж хэзээ ч байхгүй.

No comments:

Post a Comment