Thursday, December 3, 2009

ОЛИВИЙН ТОС, ШИНГЭН ЭМ

ОЛИВИЙН ТОС, ШИНГЭН ЭМ
Оливийн тосыг чидун жимсний доторх зөөлөн хэсгийг шүүн авч хийдэг. Tослогийн хэмжээ бусад тосыг бодвол бага байдаг төдийгүй кальци, фосфор, натри болон Е, К аминдэмээр баялаг. Тиймээс ходоодны шархтай хүмүүс хоол идэхээс өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Өдөр бүр хүндээр бие засаж чаддаггүй хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбагыг уугаад байвал үр дүнг нь удахгүй мэдрэх болно.
Хоолны шингэц сайжруулах, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, элэг, цөсний чулуужилт зэрэгт сайн нөлөөтэй. Кальци эрдэс бодисоор баялаг тул яс сийрэгжих, судас хатуурах, мартамхай болох зэрэгт тустайгаас гадна чихрийн шижин өвчний эсрэг үйлчилж, судас хатуурах явцыг удаашруулдаг тул даралт ихсэх болон зүрх судасны өвчтэй хүмүүст нэн тохиромжтой. Хүний дархлалын системийн үйл ажиллагааг дэмжиж хорт хавдар болон эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг багасгаж чаддаг.
Мөн хүний биед тэжээл өгч амархан шингэдэг давуу талтай.
Ургамлын тосон дотроо хамгийн үнэтэй сортод тооцогддог нь ч үүнтэй холбоотой. Илүүдэл жин хасаж хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хоол хүнсээ оливийн тосоор амталж идвэл багагүй тустай шүү. Ямар ч хоол хүнсэнд хэрэглэх боломжтойгоос гадна ердийн температурт чанараа сайн хадгалдаг. Гэхдээ халааж хэрэглэвэл хэрэгтэй эрдэс бодисууд нь алдагддаг тул аль болох хүйтнээр нь хэрэглэхийг хичээгээрэй.

No comments:

Post a Comment