Thursday, December 3, 2009

Баянголын хот доторх харанхуй хот

Баянголын хот доторх харанхуй хот

УИХ саяхан баруун аймгуудын эрчим хүчний асуудлыг авч хэлэлцсэн. Гэтэл өнөөдөр төвийн эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон улаанбаатар хотын хэрэглэгчид баруун аймгуудын хэрэглэгчдээс ялгагдаад байхаар зүйл алга аа. Зөвхөн жишээ татахад Баянгол дүүргийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани өдөр алгасахгүй цахилгаан таслан, хэрэглэгчдээрээ наадаж сууна аа.
Өнөөдөр баянгол дүүргийн олон айлын бууз жигнүүртээ түүхийрч, хөргөгчин байсан сүү нь гашилж, мах гэсч, харанхуй орц хонгилд тэмтчин алхаж, бүдэрч унан хөл гараа хугалан хохирч байна. Баянгол дүүргийн цахилгаан түгээ сүлжээ компани авах мөнгөө авсан хирнээ дуртай цагтаа цахилгаанаа таслаж байна. сахилга хариуцлага гэдэг зүйл энэ байгууллагад алга. ВТВ телевизийн хувьд энэ байгууллагаас болж олон сая төгрөгийн хохирол учираад байна. Цахилгааны гэмтэл гарсан тохиолдолд 366556, 345909, 362925, 343048 гэсэн утаснуудад залгахад утсаа авдаггүй. үргэлж завгүй байна гэсэн дохио өгдөг. Авсан ч гомдолын мөрөөр тэр болгон асуудал болгож гүйгээд байдаггүй хөл хүндтэй яравгардуухан ханддаг байна. та бүхний харж байгаа эдгээр тоног төхөөрөмжүүд нь баянгол цахилгаан түгээх сүлжээ компанийн түгээж байсан цахилгаан тасарсанаас болж шатсан тонтог төхөөржүүд ээ. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Замбараагүй, хайрамжгүй, хяналт султай, дарга удирдлагууд нь хэрэглэгчдийн гомдол санлыг хүлээж авах чадваргүй. Буруутай үйл ажиллагааг байх ёстой юм шиг өмгөөлөн хаацайлж байна.

No comments:

Post a Comment