Thursday, December 3, 2009

ХИЛЧДИЙН ХЭРЭГ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА.

ХИЛЧДИЙН ХЭРЭГ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА.
Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно. Одоогоор цэргийн албан хаагчдын хооронд харилцааны ноцтой зөрчил гарсан байжээ гэх дүгнэлт алга гэж ХХЕГ-ынхан хэллээ. Гэмт хэрэг үйлдэж бусдын өмнөөс бууны ам шагайсан хилчдийг нийслэлд авчирч мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа ч Хил хамгаалахын удирдлагуудад тэдний мэдүүлэг, мөрдлөгийн явцын талаар мэдээлэл ирээгүй гэлээ. Харин өнгөрсөн сарын 24-29-ний хооронд бригадын генерал Заяабаатараар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газар албаны шалгалт хийжээ. Тэд алдаа гарсан байж болзошгүй, харин албан хаагчдын хувьд харилцааны доголдол байгаагүй гэж хэллээ.
Хэрэг гарахаас өмнө өнгөрсөн 6 сард байлдагч Оюунболдын эгэм рүү түрүүч Баярмагнай буугаар цохьсон гэх мэдээлэл байгаа. Энэ нь гэмт хэрэг гарах эхний сэдлийг тавьсан байх магадлалтай юу гэх сэтгүүлчдийн асуултанд хил хамгаалахын удирдлагууд “үгүй” гэсэн хариултыг өгсөн. Ажлын байрандаа хилийн цагийн хуваарьтай үед унтаж хариуцлага алдсан хилчнийг бууны бөгсөөр цохьсон нь энэ хэрэгтэй огт хамаагүй зүйл гэлээ. Өөрсдийн биеэр хил хамгаалах газрынхан очиж танилцсан шалгалтаар тухайн үеийн нөхцөл байдалд хоол унд, хилчдийн орчин нөхцөл, аж ахуйн хүнд дарамттай ажил байхгүй байсан гэж тэд мэдээлж байгаа юм. Хил манах эх орны торгон босгон дээр зогсож байгаа хилчид салбарынхаа нэрийг доош татах хэрэг үйлдэж хар толбо суулгасан. Үүнээс үүдэн олон эцэг эх хүүгээ цэрэгт тэр дундаа хилийн цэргийн албанд мордуулах тун дургүй болжээ. Үүнийг ч хил хамгаалахын удирдлагууд анзаарч цэрэг татлагын ажиллагаанд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болсныг хэлж байгаа юм.
Дарга нь цэргээ зодсон, дарамталсан гээд олон хэрэг чих дэлсэж байсан удаа бий. Энэ удаагийн хэрэг бас ийм сэдэлтэй юу, дээр гарсан хэргүүд шиг нууцлаад хайцаалаад өнгөрөх үү гэдэгт хил хамгаалахын удирдлагууд “үгүй” гэсэн хариултыг өгсөөр байна. Тэдний хэлж байгаагаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Таван толгойн хилийн цэргийн ангийн хувьд 1997 оноос хойш 17 удаа хэрэг гарч байжээ. Өөрийгөө хөнөөсөн 3, авто ослоор 1, цэрэг нь даргынхаа аминд хүрсэн, үүн дээр золгүй явдлын олон шалтгаан нэмэгдэж байна. Харин энэ хэргийн тухайд дээрх бүхний үндэслэл алга гэж хэлж байгаа юм. Аймшигт гэмт хэрэг үйлдсэн хилчдэд хоол унд, орчин нөхцөл, харилцааны дутагдал байгаагүй гэхээр тэднийг юу энэ хэрэгт түлхсэн байх вэ. Үүнийг хилийн цэргийн удирдлагууд ч мэдэхгүй байгаа юм. Тэдэнд үнэхээр мэдээлэл ирэхгүй байна уу, эсвэл энэ бүгдийг олонд дэлгэж болохгүй байна уу. Дээр нь буудуулж шархдсан Сод-Эрдэнийг ч мэдээлэл өгүүлэхээс татгалзсан гэх яриа бий. Үүнийг тэд үгүйсгэхгүй байгаа юм. Нэг ангид алба хааж нэг ширээнд сууж хооллож байсан 20 гаруй настай хилчид яах гэж 3 хүний алтан амийг хөнөөсөн бэ. Хэргийн цаад учир өнөөдөр ч бүрхэг хэвээр үлдлээ.

Дарга нь цэргээ зодсон, дарамталсан гээд олон хэрэг чих дэлсэж байсан удаа бий. Энэ удаагийн хэрэг бас ийм сэдэлтэй юу, дээр гарсан хэргүүд шиг нууцлаад хайцаалаад өнгөрөх үү гэдэгт хил хамгаалахын удирдлагууд “үгүй” гэсэн хариултыг өгсөөр байна. Тэдний хэлж байгаагаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Таван толгойн хилийн цэргийн ангийн хувьд 1997 оноос хойш 17 удаа хэрэг гарч байжээ. Өөрийгөө хөнөөсөн 3, авто ослоор 1, цэрэг нь даргынхаа аминд хүрсэн, үүн дээр золгүй явдлын олон шалтгаан нэмэгдэж байна. Харин энэ хэргийн тухайд дээрх бүхний үндэслэл алга гэж хэлж байгаа юм. Аймшигт гэмт хэрэг үйлдсэн хилчдэд хоол унд, орчин нөхцөл, харилцааны дутагдал байгаагүй гэхээр тэднийг юу энэ хэрэгт түлхсэн байх вэ. Үүнийг хилийн цэргийн удирдлагууд ч мэдэхгүй байгаа юм. Тэдэн
ХИЛЧДИЙН ХЭРЭГ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА.
Гэмт хэрэг гарах болсон шалтгааныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно. Одоогоор цэргийн албан хаагчдын хооронд харилцааны ноцтой зөрчил гарсан байжээ гэх дүгнэлт алга гэж ХХЕГ-ынхан хэллээ. Гэмт хэрэг үйлдэж бусдын өмнөөс бууны ам шагайсан хилчдийг нийслэлд авчирч мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа ч Хил хамгаалахын удирдлагуудад тэдний мэдүүлэг, мөрдлөгийн явцын талаар мэдээлэл ирээгүй гэлээ. Харин өнгөрсөн сарын 24-29-ний хооронд бригадын генерал Заяабаатараар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газар албаны шалгалт хийжээ. Тэд алдаа гарсан байж болзошгүй, харин албан хаагчдын хувьд харилцааны доголдол байгаагүй гэж хэллээ.
Хэрэг гарахаас өмнө өнгөрсөн 6 сард байлдагч Оюунболдын эгэм рүү түрүүч Баярмагнай буугаар цохьсон гэх мэдээлэл байгаа. Энэ нь гэмт хэрэг гарах эхний сэдлийг тавьсан байх магадлалтай юу гэх сэтгүүлчдийн асуултанд хил хамгаалахын удирдлагууд “үгүй” гэсэн хариултыг өгсөн. Ажлын байрандаа хилийн цагийн хуваарьтай үед унтаж хариуцлага алдсан хилчнийг бууны бөгсөөр цохьсон нь энэ хэрэгтэй огт хамаагүй зүйл гэлээ. Өөрсдийн биеэр хил хамгаалах газрынхан очиж танилцсан шалгалтаар тухайн үеийн нөхцөл байдалд хоол унд, хилчдийн орчин нөхцөл, аж ахуйн хүнд дарамттай ажил байхгүй байсан гэж тэд мэдээлж байгаа юм. Хил манах эх орны торгон босгон дээр зогсож байгаа хилчид салбарынхаа нэрийг доош татах хэрэг үйлдэж хар толбо суулгасан. Үүнээс үүдэн олон эцэг эх хүүгээ цэрэгт тэр дундаа хилийн цэргийн албанд мордуулах тун дургүй болжээ. Үүнийг ч хил хамгаалахын удирдлагууд анзаарч цэрэг татлагын ажиллагаанд нарийн зохион байгуулалт хэрэгтэй болсныг хэлж байгаа юм.
Дарга нь цэргээ зодсон, дарамталсан гээд олон хэрэг чих дэлсэж байсан удаа бий. Энэ удаагийн хэрэг бас ийм сэдэлтэй юу, дээр гарсан хэргүүд шиг нууцлаад хайцаалаад өнгөрөх үү гэдэгт хил хамгаалахын удирдлагууд “үгүй” гэсэн хариултыг өгсөөр байна. Тэдний хэлж байгаагаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Таван толгойн хилийн цэргийн ангийн хувьд 1997 оноос хойш 17 удаа хэрэг гарч байжээ. Өөрийгөө хөнөөсөн 3, авто ослоор 1, цэрэг нь даргынхаа аминд хүрсэн, үүн дээр золгүй явдлын олон шалтгаан нэмэгдэж байна. Харин энэ хэргийн тухайд дээрх бүхний үндэслэл алга гэж хэлж байгаа юм. Аймшигт гэмт хэрэг үйлдсэн хилчдэд хоол унд, орчин нөхцөл, харилцааны дутагдал байгаагүй гэхээр тэднийг юу энэ хэрэгт түлхсэн байх вэ. Үүнийг хилийн цэргийн удирдлагууд ч мэдэхгүй байгаа юм. Тэдэнд үнэхээр мэдээлэл ирэхгүй байна уу, эсвэл энэ бүгдийг олонд дэлгэж болохгүй байна уу. Дээр нь буудуулж шархдсан Сод-Эрдэнийг ч мэдээлэл өгүүлэхээс татгалзсан гэх яриа бий. Үүнийг тэд үгүйсгэхгүй байгаа юм. Нэг ангид алба хааж нэг ширээнд сууж хооллож байсан 20 гаруй настай хилчид яах гэж 3 хүний алтан амийг хөнөөсөн бэ. Хэргийн цаад учир өнөөдөр ч бүрхэг хэвээр үлдлээ.
д үнэхээр мэдээлэл ирэхгүй байна уу, эсвэл энэ бүгдийг олонд дэлгэж болохгүй байна уу. Дээр нь буудуулж шархдсан Сод-Эрдэнийг ч мэдээлэл өгүүлэхээс татгалзсан гэх яриа бий. Үүнийг тэд үгүйсгэхгүй байгаа юм. Нэг ангид алба хааж нэг ширээнд сууж хооллож байсан 20 гаруй настай хилчид яах гэж 3 хүний алтан амийг хөнөөсөн бэ. Хэргийн цаад учир өнөөдөр ч бүрхэг хэвээр үлдлээ.

No comments:

Post a Comment