Thursday, December 3, 2009

ХОГ ХАЯГДЛЫН САН

ХОГ ХАЯГДЛЫН САН
Хэл ам дагуулж ажил хаялтанд тултлаа үйл ажиллагаа нь доголдсон хог хаягдлын сангийн зардлын эх үүсвэрийг татварын системээр бүрдүүлбэл олон асуудал гарахгүй гэж шалгалтын эцэст дүгнэжээ. Ингэж шийдвэл төлбөрөөс зайлсхийх, иргэд хогны төлбөрөө төлж чадахгүйгээсээ жалга далан руу хог хаядаг байдал арилна гэж үзэж байгаа юм. Мөн тохижилт үйлчилгээний компаниудын хооронд маргаан гарахгүй сайн талтай гэж үзжээ. Ингэж дүгнэх болсон учир нь шалгалтаар нилээдгүй олон зөрчил илэрсэнтэй холбоотой юм.
Араасаа асуудал дагуулдаг хог хаягдлын сангийн асуудлыг хэдэн жилийн өмнө Японы Жайка байгууллага ч судалгааны үндсэн дээр татварын тогтолцооны хүрээнд өөрчлөх цаг болсныг сануулж байжээ. Харин үүнийг хэрэгжүүлээгүй учраас өнөөдрийг хүртэл хог хаягдлын сантай холбоотой олон асуудал үүсчээ. Үүнийг ч хотын ерөнхий менежер хүлээн зөвшөөрч энэ тогтолцоог нэн даруй халах цаг болсныг хэллээ.
Хог хаягдлын санд хийсэн шалгалтын зөрчлийг ажлын хэсгийнхэн арилгах үүрэг чиглэл өгч, үүний биелэлтийг эргэн шалгана гэж хэллээ.

No comments:

Post a Comment