Thursday, December 3, 2009

Япон багштайгаа хамтарч үзэсгэлэн гаргалаа

Япон багштайгаа хамтарч үзэсгэлэн гаргалаа

Монголын "Оригами" төв Баянзүрх дүүргийн 129-р цэцэрлэгтэй хамтран нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан "Бид нийслэлийн бүтээлч иргэд" сэдэвт гар урлалын үзэсгэлэн өчигдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 28-ыг дуустал Монголын уран зургийн галлерейд үргэлжилнэ. "Оригами" төв нь 2001 онд анх Монгол, Японы цэцэрлэгийн багш нарын санаачлагаар байгуулагдаж одоо 18 гишүүн байгууллагатайгаар ажиллаж байна. 2003-2005 онд Япон улсад болсон олон улсын "Оригами"-ийн симпиозиумд оролцож, 2007 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сард Монголын "Оригами"-чид цугларан гишүүн байгууллагын тусламжтайгаар үзэсгэлэн зохион байгуулж иржээ.
Уг үзэсгэлэнд 15 гишүүн байгууллага цаасан урлал, шүрэн урлал, жижиг гap урлал, даавуун, зүүмэл урлал зэрэг бүтээлээ дэлгэн үзүүлжээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь Япон улсын иргэн Шимизү Мицүэ өөрийн бие даасан үзэсгэлэнгээ Монгол шавь нартайгаа хамтран гаргаж байгаа юм. Мөн "Оригами" төвөөс "Бид оригами хийх дуртай" уралдааныг 12-15 настай хүүхдүүдийн дунд зарлаж байна. Сонирхсон хүүхдүүд хэдэн ч бүтээлээр оролцож болно. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 28-ыг дуустал "Хас банк"-ны байранд хүлээн авах аж.

No comments:

Post a Comment