Thursday, December 3, 2009

АРЬСАА ХЭРХЭН ӨНГӨЛӨГ ЗАЛУУ БАЙЛГАХ ВЭ? 25-аас доош насны хүмүүс арьс арчилгаагаа илүү анхааран заавал цаг зав зарцуулж байх хэрэгтэй. Учир нь хүүхэд

АРЬСАА ХЭРХЭН ӨНГӨЛӨГ ЗАЛУУ БАЙЛГАХ ВЭ?
25-аас доош насны хүмүүс арьс арчилгаагаа илүү анхааран заавал цаг зав зарцуулж байх хэрэгтэй. Учир нь хүүхэд байхаасаа зөв арчилгаатай байсан арьс эрүүл өнгөлөг байдлаа харьцангуй удаан хадгалдаг. Зөв арчилна гэдэг нь орой бүр тохирсон савангаар сайтар угаах буюу сүүн шингэнээр цэвэрлэж, арьсаа гадны бохирдлоос хамгаалж байх хэрэгтэй юм. Хүний арьс аль болох амарч байж л эрүүл сайхан байдлаа хадгалж чаддаг болохоор амрах ёстой үед нь тос түрхэхгүй байхыг зөвлөе. 25-аас дээш насны хүмүүс үндсэн арчилгаанаас гадна долоо хоногт нэг удаа нүүрний массажинд орох буюу гэрийн нөхцөлд массаж хийж байвал сайн. Массаж гэдэг нь арьсны бодисын солилцоог хэвийн явуулж, арьсанд тэжээл өгч, эд эсийг сэргээхээс гадна хамгийн гол нь арьсны цусан хангамжийг сайжруулдаг сайн үр нөлөөтэй. Үүнээс гадна өөх тос болон архи тамхи зэргийг тохируулан хэрэглэж байх нь чухал.

No comments:

Post a Comment