Thursday, December 3, 2009

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЦУЦЛАГДЛАА

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЦУЦЛАГДЛАА
Үндсэндээ 2 сар орчим хугацаанд үргэлжилсэн гахайн томуутай тэмцэх тэмцэл хөл хориогоо засгийн газар өнөөдрөөс эхлэн цуцаллаа. Өнгөрсөн 2 сарын турш сургууль, цэцэрлэгүүдийг хааж, үйлчилгээний газруудыг цагийн хуваарьт шилжүүлж захуудыг хааж гахайн ханиадтай тэмцсэн бол маргаашнаас энэ бүхэн урьдын хэвэндээ орно. Ганцхан эрүүл мэндийн байгууллага л өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ хэвээр мөрдөж халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж шадар сайд Энхболд мэдээллээ.
Гахайн томуутай хөл хорио тогтоож байж тэмцсэн ч 2 сарын дотор манай улсын бүх аймагт энэ өвчин бүртгэгдсэн. 23 хүн нас барж халдвар авсан нь лабораториор батлагдсан иргэдийн тоо 1162 болжээ. Цаашид ч энэ тоо өснө. Учир нь томуугийн А хүрээний эйч нэг эн нэг гэсэн тодотголтой энэ халдвар хүйтний улиралд эрчээ авдаг байна. Ийм болохоор иргэд эрүүл мэнддээ анхаарч энэ өвчний халдвар авахгүй байх нь өөрийнх нь асуудал болж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан өнгөрсөн хугацаанд ЗГ ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Энэ ажлын хэсэг 10 удаа хуралдахдаа 62 асуудлыг хэлэлцэж үүнээс 60 ажлыг хэрэгжүүлсэн гэлээ. Гахайн томуу өвчний үед тавьсан хөл хорионы үеэр дараахь томоохон ажлуудыг хийсэн гэлээ. Юун түрүүнд гамшиг нийтийг хамарсан өвчлөлийн үед эм вакциныг улсын бүртгэлгүй оруулах асуудлаар эм эмнэлгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэгдсэн чуулганаар батлуулсан. УКТЭ ЭНЭШТ нялхсын клиник сувилал, ачтан элит эмнэлэг, төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт нийт 255 ор нэмсэн. Нийгмийн эмзэг бүлэгт хоол тэжээлийн дэмжлэг үзүүлсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ худалдааны байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсан гээд хийсэн ажлаа тоочлоо. Гахайн томуу бүртгэгдэж эхлэх үед л вакцин ярьсан. Тэр вакцин нь өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцалсан энэ үед ч орж ирэээгүй байна. Шадар сайдын хэлж байгаагаар бол ДЭМБ 270 мянган хүн тун вакцин өгнө. Түүнээс эхний ээлжийн 100 мянган хүн тун мөн ЗГын тендерээр орж ирэх 60 мянган хүн тун вакцин энэ сардаа багтаад орж ирнэ гэж хэллээ. ДЭМБ амалсан үлдсэн 170 мянган хүн тун он гараад ирэх 2010 онд ирэх байх гэж хэлж байна. Ингээд л гахайн томуутай тэмцсэн сүртэй тэмцлээ зогсоох уу гэдэг асуудал гарч ирнэ. Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажилладгаараа ажиллаж өвчний тархалт авч байгаа арга хэмжээгээ танилцуулж байх нь ээ.

No comments:

Post a Comment